
Ашигт малтмалын газар өнгөрөгч арваннэгдүгээр сард аж ахуйн нэгжүүдээс ирсэн өргөдлүүдийг хүлээн авч,19 тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх шийдвэр гаргасан байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч 12 аж ахуй нэгж байсны зургаан тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан олгож, 13 тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг олгохоор Ашигт малтмалын газраас шийдвэрлэжээ.
Тусгай зөвшөөрлийн талбайгаа буцаан авсан аж ахуй нэгжийн тоонд “Сэлэнгэ минералс” компанийн гурван тусгай зөвшөөрөл, “Самтанморес” компанийн дөрөв, “Эрдэнэ Монгол” компанийн гурав, “Алтан рио Монголиа”, “Балин толгой майнинг”, “Шаргал маргад”, “Эм Эм Ар энд Эм”, “Хаадын эрдэнэс”, “Саудгоби коэл транс”, “Жэйвел”, “Голден крос”, “Бумбат ресорсес” компанийн тус бүр нэг тусгай зөвшөөрөл орсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ