Битгий нялуур

img

Энэ долоо хоногт МАХН Засгийн газраас гарах эсэхээ шийднэ гэнэ. Тэд нөхөр намын даргаа хорих ял авсанд гомдож байгаа аж. Засаг байгуулна гэдэг нь тоглоом биш баймаар. Тэр тусмаа хэзээ ч эрх барихгүй МАХН-д АН бялуунаасаа шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Монголбанкны дэд ерөнхийлөгч гээд өгч болох бүхнийг өгсөн. Энэ нь тус намыг дэндүү өндөр өргөсөн гэсэн үг. Харамсалтай нь хувьсгалчид энэ бүхнийг үнэлж чадсангүй. Тус намын Улс төрийн товчоо Засгийн газраас гарах тухай мэдэгдсэн. Гэхдээ шийдвэрээ эцсийнх биш гэж мэдэгдэж байна. Эцсийн шийдвэрийг “Шударга ёс” эвслийн удирдлага гаргана. МАХН-тай нэгдэж эвсэл байгуулан УИХ-ын сонгуульд оролцож арав гаруй суудал авсан МҮАН өөр байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Сонирхолтой нь эвслийн удирдлагад МАХН-ынхан олонхи байдаг аж. Хэрэв МАХН Засгаас гарах шийдвэр дээрээ хатуу зогсоно гэвэл эвслийн удирдлага Засгаас гарна. Энэ тохиолдолд Засгийн газар хэрхэн тэсч үлдэх вэ гэсэн асуулт гарна. Эрх баригчид энэ бүхэнд хэрхэн хариу барих нь сонирхол татна. Олон улстөрчдийн үзэж буйгаар улс төрийн газрын зурагт нэг их ноцтой өөрчлөлт орохгүй. МАХН гарсан ч Засгийн газар гурван сайдаа л өөрчлөнө. Энэ өөрчлөлтийг хамгийн их дэмжих улс төрийн хүчин бол МАН. АН олон суудал авч ялалт байгуулахад МАХН чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ бүхэн нь тус нам даргаа ялаас хэлтрүүлэх шалтгаан болох учиргүй. МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шаардлага тавьж байна. Түүнийгээ Засгийн газарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягт тулгаж байгаа аж. Харамсалтай нь одоогийн мөрдөж байгаа хуулиар Ерөнхий сайд бүү хэл, Ерөнхийлөгч ч шүүхэд нөлөөлөх эрхгүй. Хэрэв хэн нэгэн шүүхэд дээрх маягаар нөлөөлдөг бол Монголд хууль ёс алдагдана. Энэ бүхнийг МАХН-ынхан мэдэж байгаа. Гэхдээ тэдэнд даргадаа үнэнч гэдгээ харуулах шаардлага бий гэнэ. Тэр бүхнээ илэрхийлэх гэж Засгийн газарт байх эсэх тухай яриа гаргаж байна гэж улс төр судлаачид үзэж байна. МҮАН-ынхан их бүтээн байгуулалтын босгон дээр Засгийн газраас гарах нь зохимжгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв МАХН Засгаас гарах тухай дангаараа шийдвэр гаргавал гурван сайдын орыг МҮАН нөхөх магадлал өндөрсөнө. АН-ынхан ч МАХН-ын байнгын дарамтаас залхаж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэдгээ ацаггүй мэдэгдсэн. Эндээс харвал АН МАХН Засгийн газраас гарах шийдвэрт нэг их ач холбогдол өгөхгүй бололтой. Энэ тохиолдолд МАХН Засгийн газраас гарах нь АН-д ашигтай байж болно. Харин МАХН нэг хүний нам гэдгээ батлаад зогсохгүй, цаашид улс төрд байх эсэх нь тодорхойгүй үлдэнэ гэнэ. АН энэ боломжийг ашиглан гэрээгээ эргэж харах хэрэгтэй гэж зарим улстөрчид хэлж байна. Эс тэгвээс өнөөдөр МАХН, маргааш МҮАН-аас элдэв дарамт ирж мэднэ гэнэ. Засгийн газар их хэмжээний бонд гаргаж байгаа өнөө цагт аль нэг улс төрийн хүчин үнэн худлаа нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл тарааж байгаа нь  хэнд ашиггүй нь ойлгомжтой. Тэр тусмаа МАХН-д илүү хохирол авчрана гэдгийг захын хүн мэдэж байна. АН МАХН-тай дахин ингэж галаар наадахыг хүсэхгүй байгаа гэнэ. АН МҮАН, бие даагч нартай нэгдэхэд хэд л бол хэдэн Засгийн газар байгуулж чадна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрийн элдэв явууллагаас ангид байх тухай Засгийн газрын гишүүдэд анхааруулсан аж. Өөрөөр хэлбэл “Битгий нялуур” гэж МАХН-ынханд сануулжээ. Ямар ч тохиолдолд МАХН-ын айлгах төлөвлөгөө хэрэгжихгүй гэж АН үзэж байна. Тэр тусмаа МАН МАХН-аас хариугаа авахын тулд хэдэн сайдыг нь жийхэд бэлэн байгаа тухайгаа нуухгүй байна. Тэд АН-ын шинэ Засгийн газрыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.  МАН хэн нэгэнтэй эвсч Засгийн газар байгуулах тухай яриа гарсан. Гэхдээ энэ нь ямар ч боломжгүй гэж хуульчид үзэж байна. “Шударга ёс эвсэл МАН-тай нэгдээд ч Засгийн газар байгуулах боломжгүй. МАХН Засгаас гарах гэж маягласан мэдэгдэл нь хэрэгжинэ гэдэг нь худлаа аж. Зүгээр л сонжоо байсан тухай тус намын зарим гишүүд мэдэгдэж байна. Х.Баттөгс        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1 засаг:
Бид нар нэг юмыг сайн олгохгүй олон жил болжоо хөөрхий, энэ намууд ард түмнээ ерөөсөө цагаан цаас гэж боддог бололтой, яагаад гэхээр энэ асуудал нь хоорондын харилцаа, ардчилал ногоор лоо гээд, бид дийлэнх болж чадлаа гээд л бахираад байсан нь чинь монголын ардчилал бус монголын ардчилалын анархизм болгож эхэлж байна яагаад гэхээр эд нар цэргээс даргын суудал руу өөрийнхөө танил найз нөхөд гээд л намд Ялахад нь тусалж хор найруулж өгсөн хүмүүст баярлаж, төрийн албаны өдөр албан тушаал амлахын зэрэгцээ янз бүрийн нэмэгдэл олгож байх юм. Ерөөсөө энэ ардчилал ч ба МАН, МАХН ба энэ болохгүй байгаа намын толгойд байгаа бузруудыг бүгдийг нь буулгаж, эх орныхоо төлөө зүтгэх зорилготой залуучуудыг төрд тавимаар санагдах юм даа. УИХ, АСДИТХ, гээд сонгуульд унасан хүмүүс, ялсан хүмүүстэй албан тушаал өгч буй байдал нь хэрээс хэтэрлээ хөөрхий, үнэн үг хэлсэн хүнийг хавчин гадуурхаж, худлаа хов зөөсөнг нь сайн хүүхэд гээд өөд нь татдаг хачирхалтай хорвоо юм даа
2012-12-17
Yah argagui uneniig bichij....hu nam bol Hu l nam Garvaa
2012-12-17
zass ed nariig neeh ontsolj ach holbogdol ogod ontsolj yariad bhiin hereg bnuu
2012-12-17
irgen:
Imm hegiin umnuudiig uls terees buren zailuulaad egeech. Yamr ydargaatai um be. Bugdeeree adilhan bolood yach chadhgui shantaajind orood baigaa um uu. Mongol ter ch zavharch dee heerhii. Um maani bad mi hum
2012-12-17
Зочин:
Ийм ёс зүйгүй хэрүүл тэмцэлийг баадуудаж байдаг сэтгүүлч олширвол сэтгүүл зүй хөгжихгүй шүү.Олон олигархи дундаас ганц Энхбаярыг сүржигнэн барьж хамаг цагаа авч байгаа нь Элбэгдоржийн өрсөлдөгчөө нухах гэж Хурц, Ганболд нарын хүмүүсээр АТГ байгуулан бариуллаа гэж ойлгохоос өөр зам харагдахгүй байгаа биз дээ. Харин хэн хууль шүүхэд нөлөөлөв гэдэг нь шууд л харагдаад байна. Газрын наймаачидаас эхлээд төрөөс төрсөн зөндөө хүмүүс төрд одоо ч сууж л байна. Нэг сонгуульд хичнээн ч сая төгрөг зардаг юм. Үүнийг хуулийнхан мэдэхгүй байна гэхэд үнэмшимээргүй байна. Ийм зураглал байгаад иргэд дургүйцэж байгаа байх. МАХН юу байх нь сонин биш. Шудрага юм хаана байна. МАХН -ын гишүүд гэхээр сонгуулийн нэрсийн жагсаалтаас хэдэн мянгаар нь хасчихыг хэн хийхэв төрийн ажилтанууд хийгээ биз дээ. Тэхээр энэ нам сонгуульд яаж амжилт гаргах билээ. Ингээд бодохоор МАХН-ынханы бухимдал зөв. Харин тэр шудрага биш засаг,хуулийнхан,намууд цэвэрших хэрэгтэйл байна.
2012-12-17
Төрийн төлөө оготоно боож үхнэ гэж энэ сэтгүүлч мөнгөний төлөө ингэж захиалгат нийтлэл бичиж суудаг байхдаа хөөрхиййййййййййййй
2012-12-17
MAXH zvgeer garchih ta nariin hereg ene mongold baihgvi
2012-12-17