
Хүйтний эрч чангарч байгаа үед иргэд пийшин зуух, цахилгааны галын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. Энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 15-367 тоотод байшин, амбаар, гэр шатсаны улмаас хоёр настай хүүхэд нас баржээ.
Дуудлагаар очсон онцгой байдлын аврагч нар галаас мөн хоёр настай хүүхдийг аварсан байна. Галд өртсөн айл хоёр ихэр хүүхэдтэй байсныг нэг нь ийн харамсалтайгаар амиа алдсан байна.
Мөн 15-ны өдөр16 дугаар хороо 53 дугаар сургуулийн хашаан доторх трашейнд хог шатаж иргэн Н.Болд , Д.Мөнххүслэн нар угаартсаныг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63-р ангийн салааны бага дарга ахлах бүрэлдэхүүн аварч түргэн тусламжийн дуудлагын эмчид хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ