Өнөөдөр дэлхийд: Ах, дүү Райт моторт планераар дэлхийд анх удаа нисчээ

img

1903 оны арванхоёрдугаар сарын 17-нд ах, дүү Орвилл Райт, Уилбер Райт нар  америкийн Умард Каролина муж улсын Китти-Хок хотод моторт нисэгч төхөөргөөр дэлхийд анх удаа  нисчээ. Моторт ”Флайер-1” аэроплан (дотоод шаталтын хөдөлгүүртэй) 59 секундэд 260 метр зайг туулсан байна. Энэ үйл явдал хүн төрөлхтөний нисэхийн эрин үеийн эхлэл болсон юм. Зургаан жилийн дараа ах, дүү Райт АНУ-д нисэх онгоц үйлдвэрлэх компани байгуулжээ. Тэд нисэх онгоцны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны учир америкийн нисэх хүчний анхдагчдын нэг Самюел Лэнглийн нэрэмжит алтан медалиар 1909 онд шагнагдсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ