
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон есдүгээр сарын 11-нд Америкийн консулын газарт халдах үед элчин сайд болон гурван дипломатч алагдсан Ливийн Бенгази хотод болсон хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын конгрессын сенатад хийх хэлэлцүүлэгт биеийн байдлаас болж оролцож чадахгүй бололтой. Сенатын гадаад хэргийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жоди Сет бямба гаригт ингэж хэлсэн байна.
Төрийн департмент төрийн нарийн бичгийн даргын бие тавгүйтсэн тухай үүнээс жаахан өмнө мэдээлжээ. Түүний албан ёсны төлөөлөгч Филипп Рейнс хэлэхдээ “төрийн нарийн бичгийн даргын ходоод хямарснаас шингэн алдаж, үүнээсээ болоод муужирч унан, тархиа хөдөлгөсөн юм” гэж мэдэгдсэн байна. Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүн “гэртээ эмч нарын байнгын хяналтад байх болно” гэж Рейнс хэлжээ. “Тэдний зөвлөмжийн дагуу тэр ирэх долоо хоногт гэртээ ажиллаж, төрийн департаментын төлөөлөгчид болон бусад албаны хүнтэй байнгын холбоотой байх болно” гэдгийг тэмдэглэж байна.
Клинтон ходоодны вирустэй болсон нь түрүүчийн ням гаригт тодорхой болжээ. Тэр саяхан Европт айлчлах үеэрээ ийм өвчин авсан болов уу гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна. Өвчилснөөсөө болоод Марокко, түүнчлэн Тунис, Арабын нэгдсэн эмирт улсад хийх айлчлалаа хойшлуулахад хүрчээ. Долоо хоногийн туршид Клинтон ямар ч албан ёсны арга хэмжээнд оролцоогүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ