
1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд Кристиан Диор 85 ажилтан, зургаан сая франкийн гарааны хөрөнгөтэй өөрийн загварын ордныг Парист нээжээ. Домогт загвар зохиогчийн анхны бөгөөд хамгийн алдартай цуглуулгыг 1947 оны хоёрдугаар сард үзүүлсэн байна. Энэ цуглуулга ер бусын амжилттай болжээ. Удалгүй Европын хаадын гэр бүлийнхнээс аваад Голливудын одод хүртэл хамгийн баян болон алдартай хүмүүс Диорын хувцсаар гоёхыг хүсэх болсон байна.
Мөн тэр жилдээ Диор үнэртний “Christian Dior Parfum” брэнд гаргажээ. Дизайнч анхны үнэртнээ эгчийнхээ дурсгалд зориулан “Мисс Диор” гэж нэрлэсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ