Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэв

img

Өнөөдөр Умард Солонгосын их удирдагч агсан Ким Чен Ирийн таалал төгссөний нэг жилийн ойн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж байна. Ким Чен Ирийн таалал төгссөний нэг жилийн ойг угтан Хойд Солонгос алсын зайн пуужингааа амжилттай хөөргөснөө ч  басхүү тэмдэглэж байгаа юм. Ёслолын арга хэмжээнд залуу удирдагч Ким Чен Ун болон түүний гэргий, төрийн өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж, Пхеньян төв талбайд ард иргэдэйгээ мэндчилэв. Хойд Солонгосын хөөргөсөн алсан зайн пуужин хөөргөсөн явдал өнгөрсөн долоо хоногийн дэлхий нийтийн анхаарлыг татсан гол үйл явдал байсан. Энэ пуужинг Ким Чен Ир амьд ахуйдаа хөөргөхийг хүсч байсан ч хөөргөхийг нь харж амжилгүй  таалал төгссөн. Түүний жилийн ойг тохиолдуулан пуужинг хөөргөхөөр эртнээс зэхэж байсан нь ойлгомжтой. Харин пуужингаа хөөргөхийн тулд Хойд Солонгосын эрдэмтэд нэлээд шаргуу ажилласныг  хэлсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөөргөхөөр зэхэж байсан пуужинг хөөргөж чадаагүй. Энэ удаагийн пуужинг хөөргөхөө урьдчилан мэдэгдэхэд Япон  улс замаас нь устгана гэдгээ мэдэгдэж байсан. Тиймээс пуужингаа хөөргөхөө хойшлуулсан хэмээн мэдээлж, гэнэт хөөргөсөн  юм. Олон улсаас багагүй шүүмжлэл зэмлэл хүлээсэн уг  пуужин сансрын тойрог замд амжилттай орсныг америкийн сансар судлалын хүрээлэнгээс мэдээлсэн. АНУ, Япон, Өмнөд Солонгос  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөл энэхүү пуужинг баллистик пуужингийн туршилт хэмээн үзэж байгаа.                   Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ