
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАХН иргэдийн хурлын 300 орчим мандат бүхий төлөөлөгчтэй болжээ. Тус намаас дээрх төлөөлөгчдөдөө зориулан, орон нутгийн өөрөө удирдах ёсны хяналтыг хэрхэн тогтоож явуулах вэ гэдэг талаар сургалт, семинар зохион явуулахаар болсон байна.
Мөн тэд хяналтыг зөвхөн ИТХ-аар явуулахаар зааглахгүй, МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, МАХН-ын удирдлагуудын хэмжээнд хөдөө орон нутагт ажиллах арга хэмжээний асуудлыг төлөвлөжээ. Энэ хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон 280 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо энэ сарын 17-19-ны өдрүүдэд “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт хэлэлцүүлэг сургалт зохион байгуулж байгаа аж.
Мөн 2012 оны орон нутгийн сонгуулийн алдаа оноог хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцах гэнэ. Мөн энэ үеэр МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ