
Арван сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлэн өсгөсөн ээжийнхээ ачийг мартах учиргүй, ээждээ би хайртай хэмээн хүн бүхэн хэлэх дуртай. Харин үр хүүхдээ өөрийнхөөрөө хайрладаг аав нарынхаа сэтгэлийг ойлгодог билүү, бид. Аав гэдэг өрх гэрийн ноён нуруу, ханьдаа түшигтэй, үр хүүхэддээ амьдралын ухааныг өгдөг хамгийн эрхэм хүмүүс маань билээ.
Тиймдээ ч аав хүн үр хүүхдээ сайн яваасай гэж буруу зөрүүг нь хэлж, загнаж зандрахаасаа илүүтэй харцаараа бүхнийг илэрхийлдэг юм. Та бүхэнд толилуулж буй энэхүү бичлэгээс аав нар ямар эрхэм хүн болохыг мэдэрнэ гэдэгт итгэж байна.
http://youtu.be/13AcQUY0v0w
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ