Н.Батцэрэг: Засгаас гарах асуудлыг хөндөнө

img

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр  болж дуусч, тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн хурлаар Засгийн газраас гаргасан бондын талаархи мэдээллийг хүргэсэн бол гаалийн тухай хуулийг эвслийн бүлэг дэмжсэн байр суурьтай байгаа аж.

 Түүнчлэн Гаалийн  тарифийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус бүлгийн зүгээс тухайлан санал гаргаагүй. Гэхдээ энэхүү хуулийн төслийг манай бүлэг дэмжсэн байр суурьтай байгаа аж. Бүлгийн ахлагч Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шударга ёс эвсэл засгаас гарах уу?

-Тэр талаар бүлэг ярих субьект нь биш юм. Гэхдээ энэ долоо хоногт “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл  хуралдана. Тэр хурал дээр засгаас гарах асуудлыг хөндөх байх.

-Бондын хувьд?

-Эхний ээлжинд дэлгэрэнгүй мэдээлэл авч байна. Бондын хүү  төлөгдөөд явж байна. Техник эдийн засгийн үндэслэл бүхий ямар төсөл хөтөлбөрийг  манай яам хэрэгжүүлэх үү гэдэгт анхаарал хандуулж байгаа.  Төслийг хэрэгжүүлэх ямар гадаад дотоодын компани байна. Төслийг ямар шат дарааллаар  шалгаруулах вэ гэх мэтчилэн мэдээллийг бүлгийн хурлын үеэр  сонслоо. Бүлгийн хурал дээр сонсгосон мэдээллээр бол Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөл ажиллах юм байна.  Төсөл хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамд төвлөрүүлнэ.  Тэндээс ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг бодлогын зөвлөл рүү оруулаад дэмжвэл түүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулна. Дараа нь УИХ-д танилцуулгаар хүргүүлэх  юм. Бүлэг бүх зүйлийг сонсоод орхихгүй. Хоног тутамд хүү тооцоогдож байгаа учраас УИХ Засгийн газрыг бүрдүүлж байгаагын хувьд хариуцлагатай бодит шүүмжлэлийг өрнүүлэх, дэмжих байр сууринаас ажиллах ёстой гэж манай гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн.

-Эвслийн Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?

-Асуудлаа төлөвлөсөн гэсэн мэдээлэл алга. Миний төсөөлж байгаагаар МАХН-ын Удирдах товчооны хурлаар хэлэлцэж шийдсэн Засгийн газраас гарах тухай асуудлыг хэлэлцэх байх. Гэхдээ МАХН-ын шийдвэр бол эвслийн шийдвэр биш.

-Бондтой холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яаманд бэлэн болсон төсөл хөтөлбөр хэд байна вэ?

-Өнөөдөр  эл асуултыг сайд нараас асуусан. Нэр зааж хэлсэнгүй. 100 орчим төслөөс 30 гаруй нь техник эдийн засгийн үндэслэл бүхий төсөл байгаа гэсэн мэдээлэл байна. Уул уурхай, барилга, төмөр зам, авто зам, эрчим хүч зэрэг салбарт  хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа.

Н.Бүжин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsergee chi ter huwisgalt namtaigaa ter ennhbayariinhaa araas Udwalaa hotlood tonilj uz chinii hereg alga zaaaa
2013-02-04
хаана хүн үхэж байна тэнд Батзандан байна
2012-12-17
Çî÷èí:
Àðä ò¿ìýí ãàð ë ãýýä áàéãàà ø¿¿ äýý
2012-12-17
tooroibandi:
Ж.Батзандан 7 дугаар сарын 1-нд жагсаал турхиран зохион байгуулснаас таван ч хүний амь эрсэдсэн нь ард түмний ой санамжинд бүртгэгдсэн тул тэр бусдаас хүний амь нэхэх эрхгүй нь тодорхой болсон. Сүүлийн үед түүний тухай нэгэн онигоо гарсан байна. Жагсаал цуглаан моодноос гарсан тул гишүүнийхээ давуу эрхийг ашиглаж ашигтай алба хашиж байгаа сайд, дарга нарыг огцруулна, төлбөрийг бэлнээр... Батзандан гэсэн зар твиттерээр нэг цацагдсан. Энэ хошин зар үнэн болохыг нь хэдхэн хоногийн дараа батлагдсан байна. Тэрбээр Монгол улсын шадар сайд руу улангасан дайрсан шалтгаан нэгэнт тодорхой болжээ. Учир нь шадар сайдын багцанд Мэргэжлийн хяналтын байгууллага байдаг бөгөөд түүний даргаар улсад их хэмжээний хохирол учруулсан төдийгүй МИ8 онгоц сүйрч,15 сайхан эрийн аминд хүрч хариуцлага алдаж байсан увс бүлгийн С.Отгонбаярыг уг албан тушаалд шахахын тулд Д.Тэрбишдагвад дарамт үзүүлсэн нь тодорхой болсныг эх сурвалж төрийн ордноос мэдээлэв.
2012-12-17
хаана хүн үхэж байна тэнд Батзандан байна
Ãàðàõ òóõàé ýðòõýí øèéäýýä íýã òèéøýý áîëîõ õýðýãòýé òýðíýýñ áèø ìàðãààø íºãººäºð ãýæ àöàãëàõàà áîëü áèòãèé àðä ò¿ìíèé ñýòãýë ç¿éãýýð òîãëîîä áàé òà íàðààñ çàëõàæ áàéíà. Ýñâýë Í.Ýíõáàÿðûãàà äàãààä òîíèëöîãîî
2012-12-17
БАТЦЭРЭГЭЭ ЧИ АРД ТҮМНИЙГ ХҮНДЭЛ ЭНХБАЯР БОЛ АРД ТҮМЭН БИШ ШҮҮ ГЭДГИЙГ ХАТУУ САНАЖ АВ ТА НАР БОЛ ЮУ Ч БИШ ЗҮГЭЭР Л АРД ТҮМЭНД ҮЙЛЧЛЭХ ГЭЖ Л НААД ЗӨӨЛӨН СУДАЛД СУУЖ БАЙГАА БОЛОХООС БИШ АРД ТҮМЭН Ч ТЭГЭЖ ЯРЬВАЛ ЧАМАЙГ СОНГООГҮЙ ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ ЗҮГЭЭР ОЛДСОН ГАНЦ БОЛОМЖОО АЛДХГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗҮГЭЭР Л БАЙ
2012-12-17
Авилгач Энхбаярын асуудлаар чи битгии улс орноор тоглоод бай Батцэрэгээ зүгээр л ард түмний төлөө ажил хийвэл хий чадахгүй бол зайл
2012-12-17
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-12-17
mongol:
та нар битгий ард түмнээр тоглож улс төр битгий хий. Улс төрд орох сонирхолтой та бүгдэд улс эх орноо гэж аман дээрээ сайхан ярихын,Яс юман дээр амиа бодсон хүмүүс л улс төрд орохыг хичээдэг. Хувиралгүй худлаа шаанаа, Худлаа нэг л их шударга сайн хүн. Юм хийж чаддагүй хүмүүс их ярьдын. Та улс эх орноо гэж бодож байгаа юм бол ард түмэн чинь яаж амьдарч байгааг хар, Байгаль эх орон минь яаж сүйтэж байгааг хар, Бяцхан үрс маань яаж амьдарч байгааг хар, Битгий худлаа шударга сайн хүн болох гэж дэмий бүү чальц.
2012-12-17