Дархан цаазтай газар дахь Дархан цаазат сургууль, орон сууц хэнийх вэ

img

“Дархан цаазат Богд Хан уулаа аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлээд байгаа “Хан Зайсан” ТББ-ын удирдлагууд нийслэлийн нийт иргэдийг Арцатын амны зүгт анхаарлаа хандуулахыг хүсч, өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэлийнхэнд хандсан юм. Тэд Зайсан, Нүхтийн ам шиг энэ газрыг алдмааргүй байна. Дархан цаазат газар нутаг дархнаараа л байх ёстой. Энэ уулын амыг ингэж дэс дараалан баячуудын мэдэлд алдах байсан юм бол яах гэж дархалсан хэрэг вэ хэмээн эрх мэдэлтнүүдээс асуухыг хүсч байна.

Арцатын ам гэх газарт “Эко” сургууль барина  гэх нэрийдлээр барилгын ажил явагдаж эхэлсэн байна. Гэтэл тун удалгүй эко нэр нь алга болж Монголын баячуудын хүүхдүүд сурах сургууль буюу “British school of Ulaanbaatar” гэх нэр хаягийг тунхаглан хаягаа хадсан байна. Түүгээр ч үл барам сургууль нь ашиглалтад орсны дараа хажууд нь хоёр том орон сууц барьж эхэлжээ. Жилийн дотор сургуулиа ашиглалтанд өгч удалгүй орон сууц барьж эхэлснийг харахад энэ хүний ар тал нь том гар байгаа нь тодорхой. Арцатын ам гэх газар Зайсан толгой шиг, Нүхт шиг  болоход нэг их цаг хугацаа шаардлагагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Манай улсын Байгаль орчны тухай хуульд Дархан цаазат газарт зөвхөн аялал жуулчлалын журмаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр энэ газарт Эко сургууль ч барих эрхгүй байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм. Тэгээд ч дэлхийн жишигт сургууль нь эко буюу байгаль орчинд ээлтэй байна гэдэг ойлголт  байдаг ч үгүй гэнэ. Хоёр жил хүрэх үгүйтэй хугацаанд газрынхаа эрхийг авч гурван барилга барьсан энэ газар Дархан цаазтай газарт харьяалагддаг учраас БОАЖЯ-наас эхлэн гурван ч яам дамжиж байж энэ зэргийн барилга барих эрх авдаг байна.   Гол зөвшөөрлийг нь олгодог БОАЖЯ-ыг тухайн үед  Л.Гансүх сайд толгойлж байжээ.  Дархан цаазат газарт, газар олгох эрхийг зөвхөн сайд ч биш нэлээд олон газруудын хаалгыг дамжиж байж авдаг. Тэгэхээр Арцатын ам гэх газарт хэд хэдэн том барилга барьж дархан эрхтэйгээр байрлаж байгаа энэ газрын эзэн нь нэр нөлөө бүхий том эрхэм байгаа гэдэг нь ойлгомжтой юм. Түүнчлэн газар олгож байгаа байгууллагаас тухайн газарт дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг эсэх нь бас л эргэлзээтэй. Арцатын ам гэх энэ газарт үйл ажиллагаа явуулахаар 50 гаруй компани эрх авсан байна. Үүнээс 18 газрынх нь эзэмших эрхийг нь цуцалсан байна. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа нь “British school of Ulaanbaatar”  сургууль, ард нь баригдаж байгаа хоёр орон сууц юм. Гэхдээ хавар болохоор дээрх зөвшөөрөл авсан компаниуд барилгаа бариад эхлэх биз. Гэхдээ аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж авсан ч тэр бүр дүрэм журмаараа явах нь юу л бол. Энэ талаар “Хан Зайсан” ТББ-ийн тэргүүн А.Отгонбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Д.Алдархишиг нар э  “Манай ТББ  2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх Зайсанг тойрон баригдаж байгаа барилгынхантай тэмцэж Дархан цаазат газар гэдэг утгаар нь авч үлдье гэсэн ч бидний чадал хүрэхгүй байна. Гэхдээ бид бууж өгөхгүй. Богд уулыг тойрсон хэдэн сайхан газруудаа харсаар байгаад хэн нэгэн эрх мэдэлтэй хөрөнгөтний гарт алдмааргүй байна. Зайсан толгой, Нүхтийн ам гэх хоёр газрыг аль эрт алдсан. Одоо нэмж барилга бариулахгүй гэж бид тэмцэж байна. Гэтэл ганц онгон дагшин үлдсэн Арцатын ам бусдын гарт орж эхэлсэн нь тодорхой боллоо. Анх энэ газарт аялал жуулчлал явуулна гэж эрхээ авсан гэдгийг нь бид баримтаар нотолсон. Гэтэл энэ газарт хэдэн баяуудын хүүхдүүд сурах сургууль болоод ард нь хоёр орон сууц бариад эхэлчихсэн байна.Удалгүй нэгэнтэйгээ барьцаад Арцатын амаар дүүрэн байшин сүндэрлэх нь ойлгомжтой. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг үүнийг одоо л зогсоох хэрэгтэй. Биднийг энэ үйл ажиллагаа эхлээд явж байхад тал талаас их дарамт шахалт ирдэг. Мөнгө өгье гэж нэг хэлж үзнэ, өмнөөсөө өөр хүмүүс явуулж янз бүрийн юм яриулна гээд л асуудал их. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Зайсангийн хажууд байрлах “American high school”-ийг барьсан “Өү Юу Жи Си” гэх компани “British school of Ulaanbaatar” сургуулийг бариулсан байгаа юм. Тэгэхээр Монголд өндөр төлбөртэй сургууль байгуулах нь ашигтай гэдгийг мэддэг, хөрөнгө чинээтэй эрх мэдэл бүхий эрхэм энэ хоёр сургуулийн эзэн байх нь гэсэн таамаг байгаа юм. “American high school” сургуулийн төлбөр нь 10 мянган доллар, “British school of Ulaanbaatar”  нь 12 мянган доллар юм билээ. Тэгэхээр энэ бүх төлбөрт нийцсэн орчин бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулна гэдэг жирийн нэг эрхмийн хийгээд байх ажил биш гэдэг нь ойлгомжтой” гэсэн юм.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xexe:
anonymous, irgen, ganzorig 3 laitai bayan yumaa
2013-02-26
history:
Zass dawartsin baychuud l gehere hna ch hmagv surguuli ntr brij blhimu. Eh ornoo hairlaj mddegv nowshnud we ter barig l de gsn ergvvtsen tarhutai ym dald opoch.hna ch hmagv barilga baishin barisar btal gazar nutag geh ym yu ch vgv bllo. Irgvvchvde
2013-01-15
terlegch:
M.Enxbold Badam junai 2 xolbootoi yum bishyy
2012-12-23
зочин:
ганц Гансүх ч биш Барсболд, Шалигдамба нарыг ч гэсэн АТГ сайн шалгаач ээ газрыг нь хураагаад авахаар авилга өгсөн хүнээсээ мөнгөө буцааж авах байлгүй дээрх этгээдүүд бол авилга аваад зөвшөөрөл өгдөг байсан нь тодорхой шүү дээ.
2012-12-18
ganzorig:
Barij l baig bari j chadahgui baij barhiraad blgui ajil hii j mungu olood ur huuhdee uur shig ee amidruulahguin tuluu zutgewel deersen.
2012-12-18
irgen:
saihan surguuli bolj baigaa bol uugii n muu heleed ataarhaad baigaa um be. Mongol hum, mongol hund zoriulj baria bizdee. Bieniigee urgelj havchih shahah, um bitgii helee chee
2012-12-18
hi:
huuli zorchson huniig ni olni omno shiitgeyeeee
2012-12-17
багш:
хичээлийн агуулга хөтөлбөр нь ердийн сургуулиас илүү юм огт байхгүй хөлсний хэдэн гадаад багштай сургалтын чанар нооль хэл үзэхээс илүү гардаггүй юм билээ хүүхдээ гаргаж авсан нь дээр
2012-12-17
Иргэн:
Гансүхийн үед зөвшөөрөл олгогдсон юм бол Гансүхийг АТГ-т шалгуулмаар юм.Зөвшөөрлийг нэг бол танил талдаа, нэг бол мөнгөөр л өгч таараа.
2012-12-17
Henii surguuli ve?
2012-12-17
аахаа:
барьж болно эзнийг нь олж бич гагцхүү дархан цаазат газрыг татварыг жилд 1,0сая доллороор тогтоож өг
2012-12-17
heniih gedegiig n medjil bgaa shd hudlaa neeh bichihgui surduulj mungu avah geed yadgiin eh orondoo chanartai surguuli bariad bayan ailiin huuhduud n ch hamaagui surjil baig ldee yamar neeh ih saihan hureltseetei sain surguuliuudtai ch yum shig munguu tuluud surj erdem bolovsrol ezemshij bval sain l biz bayan hun geheeree l muu humuus bdag gedeg ene oilgoltoo bolimoor yum.
2012-12-17
zochin:
barig l dee gej bichsen hulgaich hutsdag novsh ve ene bol yostoi hari elgiin soliotoi hulgaich bainaa gazar nutgaa hairlahgui mungu olj l baival yamar ch muu yum hiihees butsahgui bolson hulgaichuud uhej dald oroosoi
2012-12-17
Barig l dee. Eersdee yu ch hiikhgui, bayalag buteehgui, bayalag buteegchdiig reketlej amidardag amitad bolioch. Shal hudlaa. Heden tegreg avaad duugui bolno.
2012-12-17