НЗДТГ-т 5015 хүн ханджээ

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн иргэдийн өргөдөл гомдлыг бичгээр, утсаар  болон  цахим хуудсаар гэсэн гурван хэлбэрээр авч хариуг нь өгдөг болсон билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд 2012 оны гуравдугаар улирлын тайланг танилцууллаа. Утсаар аравдугаар сард 1565 иргэн хандсан бол арваннэгдүгээр сард энэ тоо өсч 1768 болжээ. Харин арванхоёрдугаар сарын эхний хагаст 787 иргэн хандсан байна. Ер нь өнгөрсөн хоёр сар,  хоёр долоо хоногт 4120 хүн өргөдөл, гомдол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан аж. Энэ нь тус газарт хандсан нийт иргэдийн 82,1 хувь болжээ. Харин цахим хуудаст аравдугаар сард 142, арваннэгдүгээр сард, 154, энэ сард 49 нийт 345 иргэн ханджээ. Цахим хуудсаар хандаж байгаа иргэдийн тоо өсөх чиг хандлагатай байна. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бичгээр аравдугаар сард 258 иргэн хандсан байна. Нийслэлийн Засаг даргад 2012 оны 10,11,12-р сарын эхний хагас буюу дөрөвдүгээр улиралд нийт 5015 иргэн хандсан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ