Агаарын бохирдлыг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарна

img

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” болон хэвлэл мэдээллийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой гарсан аливаа тогтоол, шийдвэр болоод түүний хэрэгжилтийг олон нийтэд үнэн бодитоор мэдээлэх, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, цэвэр агаарыг хамгаалах талаар хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллах санамж бичигт 17 телевиз, 30 сайт, 15 сонины эрхлэгч, захирал нар гарын үсэг зурж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Ингэснээр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж, хяналт тавихтай холбоотой арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шуурхай мэдээлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд зохион байгуулж ажиллана. Мөн агаарын бохирдлыг бууруулах, агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зөв ойлголт өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм. Агаарын бохирдол өмнөх жилүүдээс тодорхой хувиар буурч байгааг судалгаанаас харж болно. Нийслэлийн хэмжээнд 180 гаруй мянган айл өрх гэр хороололд байгаагаас 98 мянган өрхийн зуухыг солиод байна. 2013 оны 3 дугаар сар гэхэд 140 мянган айлын зуухыг шинэчлэх бол 2014 оны эхний улиралд гэр хорооллын бүх айлыг сайжруулсан зуухаар хангана хэмжээн тооцоолжээ. Агаарын чанарыг сайжруулж, утааг багасгахаар шалны халаагуур, гэрийн дулаалга, сайжруулсан зуух, боловсруулсан түлш нийлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн боловч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад учир дутагдал байсан учраас иргэдэд ташаа мэдээ, мэдээлэл хүргэх явдал гарч байсан ажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан хэлэхдээ судлаачдын тогтоосноор гэр хорооллын айл өрхүүд хуримтлуулсан дулааныхаа 50-55 хувийг хаалга, цонх, дээвэр, таазаараа алддаг. Тиймээс утааг бууруулахад дулаалгыг хөндөхгүй байхын аргагүй. Бид энэ намар дулаалгын өдрийг зохион байгуулсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр аргаа яджээ гээд ташаа мэдээлэл гарч байсан. Тиймээс зөв мэдээлэлтэй байж, иргэдэд бодит мэдээлэл хүргэх хэрэгтэй гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2012 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 14000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй.
2012-12-18