Америкчууд уйлж байна
Баасан гаригт АНУ-ын Ньютоуны “Сэнди Хук” сургуульд гарсан буудлага. Нийт 28 хүн амь насаа алдсанаас 20 нь 5-7 насны багачууд байсан нь Америкчуудыг уйлуулж байна. Бяцхан хүүхдүүд сургууль дээрээ хөөрөн инээлдэж, гэртээ харихаар ээж аавыгаа хүлээж байсан болоос хэн нэгэн этгээд орж ирээд нам буудаж орхино гэж огтхон ч санаагүй биз. Яг л үүнтэй адилхан эцэг эх нь ч мөн өглөө хүргэж өгсөн хүүхдүүдээ орой нь амиа алдсан байна гэж хэрхэн төсөөлөх билээ.
Одоо харин Америкчууд төрийн далбаагаа бөхийлгөн, хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж байна. Хүүхдүүдэд зориулан өнгө өнгийн туузаар сургууль руу хүрэх замыг болон хотыг чимэглэж, цэцэгс, зөөлөн тоглоомыг тэдэнд зориулан тавьж байна.
Энэ үйл явдал зөвхөн Америкт ч бус бусад олон улсад ч болж байгаа юм. Улс орнууд өөрийн орон дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийлэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж байна.


















Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ