Ассадын дэглэм удахгүй унана гэж Францын ГХЯ-ны тэргүүн хэлэв

img

Францын Гадаад хэргийн сайд  Лоран Фабиус  Сирид  Башар Ассадын засаглал  мөхөл  рүүгээ дөхөж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  RFI радиостанцад түүний өгсөн ярилцлагыг иш татан Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. “Башар Ассадын төгсгөл ойртож байна хэмээн би үзэж байна” гэж францын сайд хэлээд, Сирид одоо болж буй хэрэг явдлыг үндэс болговол, ийм дүгнэлт “тов тодорхой”  болно гэж тэмдэглэжээ. “Энэ явдал  удахгүй болно гэдгийг оросууд ч ойлгож байна” гэж Фабиус хэлсэн байна. Тус оронд  зэвсэгт мөргөлдөөн  хичнээн удаан үргэлжилнэв, Сирийн нутагт хэт даврагч этгээдүүд идэвхижих эрсдэл нэмэгдэж байгааг сайд бас тэмдэглэжээ. Сөрөг “Сирийн үндэсний эвслийг” (СҮЭ) “хэт даврагсадаас хамгаалах найдвартай хамгаалалт” гэж үзэж байгаагаа Фабиус мэдэгдсэн байна. Франц улс СҮЭ-ийг Сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрсөн дэлхийн эхний улсуудын нэг бөгөөд Башар Ассадын засгийг  хууль ёсны гэж үзэхээс татгалзсан юм. Сүүлд нь  Их Британи, АНУ, Турк, Европын холбоо болон Персийн булангийн орнууд мөн ийм шийдвэр гаргасан юм. “Сирийн анд нөхдийн” бүлэг СҮЭ-ийг хууль ёсны байгууллага гэж арванхоёрдугаар сарын 12-нд хүлээн зөвшөөрөв. ОХУ Башар Ассадын засгийн газрыг Сирийн хууль ёсны засгийн газар гэж үзэж байгаа юм. ОХУ-ын ГХЯ Сирийн асуудлаарх өөрийн байр суурь хэвээр байгааг арванхоёрдугаар сарын 14-нд нотлоод, мөргөлдөөнийг гаднын оролцоогүйгээр улс төрийн аргаар зохицуулах ёстой гэж онцлон тэмдэглэжээ. Сирид Асадын талынхан  болон эсэргүүцэгдийн хооронд мөргөлдөөн жил хагас үргэлжилж байна. Хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр, энэ мөргөлдөөнд 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ