Америкийн долоон сартай охины хацраас шувууны өд ургажээ

img

Уичит хотын (Канзас муж улс) эмнэлгийн эмч нар долоон сартай охины доод эрүүнээс таван сантиметрийн хэртэй  шувууны өд авчээ.  Өд охины хацрын  арьсыг цоолон, өөрөө гадагш гарч эхлэсэн байна гэж CBSNews  агентлаг мэдээлжээ. Бяцхан Майя Уиттингтоны ээжийн хэлснээр, тэр охиныхоо эрүүн дор гольфын бөмбөгний дайтай хавдар гарч ирснийг мэдээд, эмнэлэгт ханджээ.  Ингэхдээ   хүүхдийн биеийн ерөнхий байдал, сэтгэл санаа болон хоолны дуршилд энэ хаван огт нөлөөлөөгүйг эмэгтэй дурдсан байна. Майяг үзсэн эмч нар охины тунгалгийн зангилаа хавджээ хэмээн үзээд, гэрт нь буцаажээ. Гэвч дараа өдөр нь охины хавдар наашаа  улам бүр товойж байгааг эцэг, эх нь хараад,  хүүхдийг  эмнэлэгт дахин авчирч, эмч нарын хяналтад оруулсан байна. Хоёр өдрийн дараа дотроос нь ямар нэг хатуу гозгор зүйл гарч иржээ. Тийнхүү  эмч нар таван сантиметр орчмын урт шувууны өдийг  хүүхдийн хацраас авсан байна. Хэсэг хугацааны өмнө Майя  өөрийн олсны шувууны өдийг залигаж, энэ нь хурц үзүүрээрээ хоолойн зөөлөн эдэд шигдэж, харин дараа нь бие махбодь гаднын биетийг  түлхэн гаргажээ гэж эмч нар таамаглаж байна. Энэ үйл явц наанадаж хэдэн сар үргэлжилсэн бөгөөд бодвоос нэлээд  зовиуртай байсан байх ёстой гэж эмч нар үзэж байна. Гэвч энэ бүх хугацаанд хүүхдэд сэтгэл түгшээсэн өчүүхэн ч шинж тэмдэг илрээгүй гэж эцэг, эх нь ярьж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solo:
eh n tahiand tongooson ym bailgui
2013-02-15
ургажээ
2012-12-18
чинба:
Эцэг эхчүүд ийм юугаа ч мэдэхгүй үрсээ хараанаасаа огт салгахгүй байх хэрэгтэй юм Тэр тусмаа элдэв янзын хэрэггүй хор болохуйц тоглоом хэрэгслийг хүүхдэдээ ойр байлгах бүр хэрэггүй шүү Тэгээгүйгээс хожим харамсах зүйлтэй учрах вий Би лав энэ тал дээр маш их анхаардаг
2012-12-18
ургажээ
medrel:
zailaaa urgaaagui l bna shdee hudlaa shaahiinn pizda chin
2012-12-18
Arms:
yes
2012-12-18
huurhii, odoo dajgui ee.
2012-12-17
Arms:
yes