
Хүүхдүүдээ унтуулахаар хэвтрүүлж чадаагүй 31 настай эр Германы Бавари мужийн Вайден хотын цагдаагийн газар руу утастджээ.
Олон хүүхэдтэй эцэг ням гаригт шилжих шөнө гэртээ хүүхдүүтэйгээ үлдсэн ажээ. Үүрээр таван сартай хоёр ихэр болон тэдний хоёр ойтой эгч нь хар үүрээр сэрж, бүр тохиролцсон юм шиг уйлалдаж эхлэсний дараа хөөрхий эр “онц байдлын” тухай хэлэхээр эхнэртээ утасдах гэж оролдсон байна.
Эхнэр нь утсаа салгасныг нөхөр нь мэдээд, өөрөө хүүхдүүдээ дийлэхгүй болсон учир цагдаагийн газар руу утасдахаар шийджээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд цөхрөнгөө барсан эцэгт туслахаас үл татгалзаж, заасан хаягаар очсон байна. Тэд тэр шөнө эхнэргүй ганцаар үлдсэн эрийг сэтгэл санааны хувьд дэмжиж, хүүхдүүдээ хэрхэн унтуулахаар хэвтүүлэх нь дээр гэдэг талаар зөвлөгөө өгч тусалжээ. Цаашид юу болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлээгүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ