
Саяхан МУИС-д зохиогдсон Монгол улсын гавъяат багш, шатрын спортын мастер Д.Ламжавын нэрэмжит тэмцээнд 20 шахам шатарчид оролцон швейцарь оноолтын 9 тавилд өрсөлдсөнөөс ОУМ П.Жигжидсүрэн, ОУМ Л.Мягмарсүрэн, ФМ Ж.Лхагваа нар эхний байруудад шалгаран төрийн шагналт математикч, спортын мастер Р.Энхбат, ахмадын рапид тоглолтын улсын аварга, спортын мастер Г.Чулуун нар айрагджээ.
Уламжлал болон явагдаж буй Ахмад багш нарын нэрэмжит энэхүү тэмцээнийг МУИС-ийн Математик, компьютерын сургууль ивээн тэтгэсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалан “иргэн” нэртэй болсон Д.Ламжав бүгдэд талархал илэрхийлж саяхан орчуулж хэвлүүлсэн “Шатарчны сэтгэхүйн нууц” номоо бэлэглэсэн байна.
Л.Тогоохүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ