Tөр, нийгмийн зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөв
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн уламжлалт “Олимпийн одод” чөлөөт бөхийн тэмцээн есдэх удаагаа Орхон аймагт 12 дугаар сарын 15-16-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг уламжлал ёсоор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Ш.Отгонбилэг-21 дүгээр зуун сан” төрийн бус байгууллага ивээн тэтгэж Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион явууллаа.
Хөвгүүдийн 12, охидын 8 жингээр болсон энэхүү тэмцээнд Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Багануур, Сонгинохайрхан, Налайх дүүрэг, “Алдар”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Женко”, “Тэмүүжин” клуб, 73 дугаар сургууль, Орхон аймгийн “Хангарьд” клуб, “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн баг зэрэг нийт 20 аймаг, спорт хороо, клубийн 465 өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө.
Тэмцээнийг ерөнхий шүүгч, олон улсын шүүгч А.Батмөнх нарын 12 шүүгч удирдан явуулж тэмцээний шилдэг шүүгчээр улсын шүүгч Л.Жаргалсайхан, шилдэг дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Б.Мөнхдуудах нар шалгарч, “Хангарьд” клубын дасгалжуулагч Н.Энхцогт ивээн тэтгэгчдийн тусгай шагнал хүртжээ.
Тэмцээний аваргууд
Хөвгүүд
25 кг Б.Энхболд /“Хангарьд” клуб/ 29 кг Ч.Балжинням /“Алдар” спорт хороо/ 33 кг С.Эрдэнэбаяр /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 36 кг Ц.Ганбаатар /“Хангарьд” клуб/ 42 кг Т.Тулга /“Тэмүүжин” клуб/ 46 кг Н.Төгсжаргал /“Тэмүүжин” клуб/ 50 кг Т.Түвшинсанаа /“Хилчин” спорт хороо/ 55 кг З.Занабазар /“Тэмүүжин” клуб/ 60 кг Б.Эрдэнэ-Очир /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 63 кг С.Баасаннням /“Мега-Старс” клуб/ 70 кг Т.Бямбабаяр /“Алдар” спорт хороо/ 85 кг Төрмөнх /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/Охид
28 кг Ч.Халиунаа /“Хангарьд” клуб/ 38 кг Б.Сэлэнгэ /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 42 кг Б.Халиунаа /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 46 кг П.Дөлгөөн /Налайх дүүрэг/ 50 кг Б.Энхжин /“Мега-Старс” клуб/ 54 кг Б.Болор-Эрдэнэ /“Алдар” спорт хороо/ 58 кг Х.Болортуяа /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 69 кг М.Хишигмаа /“Тэмүүжин” клуб/ М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ