Б.Цогийн гэрэлт хөшөөг босгов

img

БНМАУ-ын баатар, Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Иргэний нисэхийн ууган дарга, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын алдарын талбайд түүнд зориулсан гэрэлт хөшөөг босголоо.   Монголын ардын армид 50 шахам жил зүтгэсэн тэрээр 1939 онд Халхын голын байлдаанд их бууны ангиудыг командлаж байсан аж. Мөн 1945 онд зөвлөлтийн армийн танкийн бригадыг фронт дээр командлан тулалдаж, монгол-зөвлөлтийн армиудын дайчин холбоог бэхжүүлэх үйл хэрэгт оролцож явжээ.   Түүнийг 1981 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын баатар цолоор шагнасан бөгөөд 1957-1965 онд БНМАУ-ын Агаарын харилцааны газрын даргаар хавсран ажиллаж, иргэний нисэхийн тээврийг үүсгэн байгуулахад  үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тэрээр цэргийн нисэх хүчнийг иргэний нисэхийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, иргэний нисэхийн шинэ хөлгүүдийг хүлээн авч нисэх багуудыг бэлтгэх, төв хөдөөгийн нисэх буудлуудыг байгуулж тохижуулах, Улаанбаатар хотын төв буудлыг өргөтгөж, төхөөрөмжлөх зэрэг олон ажлыг санаачлан эхлүүлсэн аж. Түүнчлэн иргэний нисэхийн боловсон хүчнийг бэлтгэх, нисэх бүрэлдэхүүний сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажилд авьяас чадвар, мэдлэг оюунаа дайчилж явсан түүнийг ийнхүү хүндэтгэн гэрэлт хөшөө босгосон байна.   Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит болгожээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
Aav mini burhanii orond ochood 1 jil bolj bna. evii dee minii aav sain turluu oloh bolltugai. Um mani bad ni hum.
2012-12-19
даш:
Миний өвөөтэй нэг онд цэрэгт татагдаж сайхан нөхөрлөж явсан жинхэнэ монгол цэргийн дарга бие нь жижигч бэлчээр том эр хүн байсандаа хүү Генадий ч гэсэн сайн цэргийн дарга байсан даа
2012-12-18
b:
huu gennadi ungar ulsad tsergiin akademid bagshilz bgaad tetgevert garaad ene ony eheer hort havdraar ovchlood nas barsan ohin sveta odoo ungart amidarz bgaa baatar mani butach huu bsan tul mongol ah duu ugui
2012-12-18
Nisehiin munguur bosgoj dee. Batmunkh guai ogtsorhoosoo umnu uuriin nutag Altanbulag sumand hushuu bosgood, mungu ugaasan baina. Hushuu bosgoj mungu ugaahaa bolimoor yumaa. ATG shalgaachee.
2012-12-17
иргэн:
Энэ хүний үр хүүхэд хаана байдаг юм болдоо. Орос эхнэр нь энэ хүнд маш их ач тус үзүүлсэн.
2012-12-17
b:
huu gennadi ungar ulsad tsergiin akademid bagshilz bgaad tetgevert garaad ene ony eheer hort havdraar ovchlood nas barsan ohin sveta odoo ungart amidarz bgaa baatar mani butach huu bsan tul mongol ah duu ugui