Адель биллбордын топ болов

img

Энэ оны биллбордын хамгийн шилдэг уран бүтээлчээр Адель шалгарчээ. Энэ хүндтэй шагналыг авахад түүний “21” цомог нь хамгийн их хувь нэмэр оруулсан юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард худалдаанд гарсан хэдий ч есдүгээр сар гэхэд худалдан авалт сайтай  буюу эхий 10 байрт шалгарсаар байсан юм. Их Британийн 24 настай залуу уран бүтээлч хоёрхон жилийн дотор нэр алдраа түгээж, хамгийн шилдэг дуучин болсон нь түүний гайхалтай авьяас, менежмэнт сайтайг харуулж байгаа хэрэг. Харин энэ жагсаалтын хоёрдугаарт “One Direction” хамтлаг,  гуравдугаарт Maroon 5 хамтлаг бичигдсэн байна. Түүний алдар цуу зөвхөн биллбордод бичигдээд зогссонгүй. Тэрээр энэ жилийн  Лондоны шилдэг эмэгтэй дуучнаар шалгарсан байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ