Келли Кларксон сүй тавьжээ

img

Келли Кларксон өөрийн хайртай, мөрөөдлийн хэмээн нэгэнтээ ам алдаж байсан Брэндон Блакстоктой сүй тавьснаа албан ёсоор зарлажээ. Брэндон түүнд энэ сарын 14-нд сүй тавих санал тавьжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Tweeter хуудсандаа “Миний мөрөөдөл биеллээ шүү дээ, энэ үдэш миний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг нь байлаа. Би яг одоо дэлхий дээрх хамгийн гайхалтай залуутайгаа хамт байна” гэжээ. Тэрээр мөн өөрийн сүйн бөгжнийхөө зургийг ч бас нийтэлсэн бөгөөд тэрхүү бөгж нь шар өнгийн очир эрдэнийн  шигтгээтэй гайхалтай үзэсгэлэнтэй бөгж байсан юм. Тэрхүү гайхалтай бөгжний загварыг Брэндон өөрөө зохиосон аж. Брэндон бол Келли Кларксонтой олон жил хамтран ажиллаж буй түүний менежер Нарвэл Блакстоны хүү юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ