Филиппиний хар салхинд амиа алдагсдын тоо 1000 гарлаа

img

Энэ сарын эхээр Филиппиний өмнөд нутгийг дайрсан Бофа хар салхинд  өртөж амь насаа алдагсдын тоо аль хэдийнэ 1000 давжээ. Хар салхи салхилж байх үеэр ойролцоогоор  100 орчим хүн амь насаа алдсан тухай мэдээлж байсан  бол гамшгийн дараа живсэн болон  хүнд бэртэл авсан, ор сураггүй алга болсон хүмүүстэй нийлээд эцсийн байдлаар  мянга давсан тоо хэлж байна. Бофа хар салхины онцлог нь хэд хэдэн газар үүсэн жижиг салхинууд нэгдэж том хэмжээний салхи үүсгэн олон хүний аминд хүрэх шалтгаан болсон юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо 850 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд 1.2 сая хүн гэр оронгүй болсон байна. Энэ хар салхи Филиппинд нүүрлэж байсан  хар салхинуудаас нэлээн томоохонд тооцогдож байна. Нэг жилийн өмнө 1268 хүний амийг авч одсон харамсалтай түүх бас бий. Харин хамгийн их гамшиг дагуулсан  хар салхи 1991 онд болсон бөгөөд энэ  үеэр 5000 хүн  амь насаа алдсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ