СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хууль зөрчжээ

img

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намаас сонгогдсон 17 төлөөлөгч, намын гишүүд дэмжигчид өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд орон нутгийн сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчин Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар СХД-ийн ИТХ-ын даргаар сонгогдоод байгаа Х.Нямбаатар болон Төрийн хуулийг завхруулсан, гэмт үйлдлийг нуун дарагдуулсан, хуйвалдсан МАН-аас угшилтай тус дүүргийн Сонгуулийн хороог эсэргүүцэж ийнхүү жагсчээ. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар нийт 41 төлөөлөгч сонгогдохоос Ардчилсан намаас 17, МАН-аас 17, МАХН-аас 2 төлөөлөгч сонгогджээ. Харин МАН-ын 5 нэр дэвшигч нь Аймаг сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.1 дэх /Сонгогчид мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх/ гэж заасныг зөрчсөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн болон Прокурорын байгууллагууд шалгаж байгаа ажээ. БАРИМТ 01    Гэтэл дээрх хууль зөрчсөн үйлдлийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хурлыг 2012 оны 12-р сарын 07-ны өдөр АН болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн оролцоогүйгээр хуралдуулсныг НИТХ-ын дарга Д.Баттулгын 2012 оны 12-р сарын 17-ны өдрийн 1/472 тоотод “Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулаагүйгээс Монгол улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан “Тухайн хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” гэсэн заалт, мөн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж тус тус заасны дагуу төлөөлөгчийг Хурлын Тэргүүлэгчид болон Иргэдийн Хурлын даргад сонгогдох эрхийг хязгаарлаж дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчсөн нь уг хуралдааныг эрх зүйн чадамжгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд Монгол улсын Засаг даргын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэс болгон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах нь зүйтэй” гэж үзэж байгааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн АН, СХД-ийн МАН-ынханд албан тоот хүргүүлжээ. БАРИМТ 02 Хууль зөрчин нэр дэвшиж улмаар ИТХ-ын дарга болсон  Х.Нямбаатар гэгч нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь  /... дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн шатны хуралд сонгогдох эрхтэй, 25.3-д “Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна.”/ гэсэн заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогджээ. Х.Нямбаатар нь Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хорооллын Ард Аюушийн гудамжны 2-ын Г-ийн 34 тоотод үндсэн хаяг дээрээ байнга оршин суудаг бөгөөд 2012 оны 9-р сарын 6-ны өдөр шилжин явсан шилжилт хөдөлгөөний ИУБ-22 маягт, мөн хорооны өрхийн бүртгэлийн журналд бүртгэлтэй байгаа аж. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны шилжин ирсэн бүртгэлийн журналд 2012 оны 04-р сарын 06-ны өдөр түр оршин суугч, 2012 оны 09-р сарын 07-ны өдөр байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд шилжин ирсэн бүртгэлийн ИУБ-22 маягтад шилжин ирсэн өдрийг 2012 оны 7-р сарын 9-ний өдрөөр бүртгэсэн нь Баянгол дүүргээс шилжин явсан өдрөөс өмнө бүртгэгдсэнийг Иргэний Бүртгэлийн Ерөнхий Газраас ирүүлсэн албан ёсны хариу бичигт тодорхой заажээ. БАРИМТ 03     Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга Т.Сүхбаатар гэгч нь энэ хуулийн 28.9.2-т /Энэ хуулийн 25.3-25.8-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй/, 28.15-д /Энэ хуулийн 28.9-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно/ гэсэн заалтуудыг үл хэрэгсэн нэр дэвшигч Х.Нямбаатартай хуйвалдаж  бүртгэн авсан нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Иймээс Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.15 дахь заалтыг хэрэгжүүлэн Х.Нямбаатарыг ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах шаардлагыг СХД-ийн ИТХ-ын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд СХД-ийн АН-аас нэр дэвшиж сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид хуралд оролцохгүй гэж шийджээ. Мөн хууль бусаар сонгуульд нэр дэвшин сонгогдож улмаар эрх зүйн чадамжгүй ДИТХ-ын дарга болсон Х.Нямбаатарын гаргасан 2012 оны 12 сарын 14-ний 211 тоот тогтоолд Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2012 оны 12 дугаар сарын 30 ны өдөр зарлан хуралдуулахыг чиглэл болгосоныг СХД-ийн АН хүчингүй тогтоол гэж үзэж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ts:
naadahiig chin Enhbolddoh gedeg um Ardchilsan namiinhaan tv r tanai Z. Enhbold darga chin hicheel zaaj uuruu ih hurlin darga bolson shu dfe
2012-12-18
зочин:
Нямбаатар ядаж ажил хэлтэй амтай авангуутай өрөөнийхөө бүх тавилгыг солиж яахнийв дээ. эрх, ямба гэж харагдаад байна ш дээ.
2012-12-18
Намаа:
Ядаж нэрийг нь мэдэхгүй байж хүхийг муулах гээд яахав дээ Нараа
2012-12-17
сарнай:
БОЛИОЧЭЭ, ХҮЙТЭРЛЭЭ, ЯЛАГДАЖ СУРААЧ, ШИВШИГ ЮМАА
2012-12-17
нараа:
их хурлын үлгэр жишээгээр л явсан байна, энэ ерөнхийлөгчийн зөвлөх Эрхэм баатар гэдэг нөхөр ерөнхийлөгчийнхөө нэрийг мөн их хугалж байна даа, дандаа үймүүлж явах юм, сургуулийн хүүхдийг хүртэл сурталчилгаандаа дүүргийн нам нь ашигласан гээд л яригдаад байсан, тэгээд өөрсдөө хууль зөрчичхөөд шударга ёс гэж ярих юм , одоо болио, арай хэтэрнээ, албан тушаалгүй бол болохоо байлаа гэж болохгүй , ёстой балай юм
2012-12-17
Намаа:
Ядаж нэрийг нь мэдэхгүй байж хүхийг муулах гээд яахав дээ Нараа
naad nuhuruu ergvvlen tataa Songin hairhan dvvreg Ardiin namiin heden nuhdvvd svvliin 20 jil dvvrgiig udirdalaa odoo irgeed hardaa hamgiin hugjil muu dvvreg manaih bololoo. Nyambayriig ergvvlen tataa es zvigee huli zurchdug nuhudiid ingej davaraaj bolohgvi shvv
2012-12-17
yamar yadchihsan JOMBOGO ve ene darga n .erh medliin tuluu ehiigee ch hudaldahaas butsahgvi bolj dee.
2012-12-17