Ховор олдвор хилээр гаргахыг завджээ

img

Уг нь ч Монголын хил дээр байнга тохиолддог зүйл л дээ. Харин бариад авсан нь сайшаалтай. Замын-Үүд хилийн боомтоор тун ховор олдвор гаргах гэж байсныг илрүүлжээ. БНХАУ-ын иргэн Чан Кян гэгч жижиг гар цүнхэндээ аквариумын чулуу авч явсан нь гаальчдын анхаарлыг татжээ. Ингээд шалгатал чулуужсан зүйл байсан аж. Тэр нь 30 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт амьтны шүд байжээ. Том, жижиг араа, соёо, шүдний паалан гээд л зүй ёсоороо байсан юм байх. Хятадын иргэнийг Замын-Үүдийн цагдаагийнхан шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цагдаа:
цагдаагийн лаларууд авилаг авахгүй шударгаар шалгачаасай билээдээ хужаа хархаар ухаанаа алдачтаг тал манай цагдаагийханд ч харин ч нэг бий шүү
2013-07-24