Д.Бямбадорж: Индиан бөөгийн дараа Далай ламын өмнө бөөлсөн

img

Төрийн их зайран, Мөнхтэнгэр судлалын дэлхийн академийн хүндэт доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Монгол бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн, зайран, Ард түмний гавьяат, яруу найрагч Олхонууд овогт Дондогийн Бямбадоржийг урьж ярилцлаа. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд нэрт хөөмийч Б.Одсүрэнтэй хамтран “Онгодын дуудлагатай хөөмийн түрлэг” тоглолтоо хийхээр тун завгүй явна. Ингээд түүний алтан цагаас хумсалж энэхүү тоглолтынх нь сонин хачинаас хуваалцахын зэрэгцээ хүмүүсийн дунд айдас түгшүүр үүсгээд байгаа арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх эсэх талаар бөөгийн буултад юу өгүүлсныг тодрууллаа. -Юуны өмнө яриагаа “Онгодын дуудлагатай хөөмийн түрлэг” тоглолтын тань талаар эхэлбэл ямар вэ? -Сайхан санал байна. Ойрын өдрүүдэд нэрт хөөмийч Б.Одсүрэнтэй хамтран хийх “Онгодын дуудлагатай хөөмийн түрлэг” тоглолтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Язгуур урлагийн дуун эгшиг нүүргэлэн цуурайтах тоглолтод Та бүхнийг урьж буйгаа илэрхийлье. Монголын язгуур өв соёлыг хойч үедээ залгамжлуулан үлдээхэд бид хоёр бага ч болов хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа маань энэ. Ингээд энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчидтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Тоглолт ярих, хэлэх зүйлээр өрнүүн болох болно. -Та бүхний тоглолт хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлээд байгаа арванхоёрдугаар сарын 21-ний урьд өдөр болох нь. 21-нд дэлхий сөнөх үү. Энэ талаар бөөгийн буултад юу гэж байх юм? -Дэлхийн нийтээр арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх талаар ярьж шуугиан дэгдээж байна. Цуурхал ярианд итгэлгүй хүн болгон сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Ер нь өвчин үүсгэх шалтгаан сэтгэл санаа доройтож, хямарснаас болдог. Настайчуудын даралт ихсэх нь хүртэл сэтгэл санаатай шууд холбоотой байдаг шүү дээ. Дэлхийн цаг агаар бага зэрэг өөрчлөгдөж байгаа ч дэлхий сөнөх ойлголт байхгүй. Ялангуяа энэ жил өмнөхөөсөө их хүйтэн өвөл болно гэх юм. Жилийн дөрвөн улиралд дасан зохицсон монголчууд үүнд санаа зовоод байх юмгүй. Бид бол даарч, халж үзсэн ард түмэн. Жилийн дөрвөн улирлыг туулж ямар ч зүйлд тэсч үлдэх байгалиас заяасан чадвартай улсууд. Өвөлдөө манай орон 40 бүр 50, 60 хэм хүйтэрдэг гэж ярьдаг. Тиймээс дахин хэлэхэд ийм байгалийн зүй тогтол, сансар огторгуйн зүгээс байж боломгүй зүйлийн талаар ярьж итгэж санаагаа зовоох хэрэггүй. Ер нь дэлхийн байдал хувьсан өөрчлөгдөж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь хүний буруу үйл ажиллагаатай шууд холбоотой. Яагаад гэвэл уул усыг нь ухаж, ургамал модыг нь сүйтгээд байвал экологийн тэнцвэрт байдал алдагдана. Тэр дундаа дэлхийн гагнаас бол алт. Гэтэл өнөө үед алтыг нь ухаж эрдэнэсийг нь авч байна. Ингэж байгаль дэлхийгээ сэндийчихийн оронд дэлхий ээжийгээ өөр шигээ бодож хайрлах хэрэгтэй. Урсаж байгаа ус нь хүнээр бол бидний биеэр урсдаг цус гэсэн үг. Тэгэхлээр дэлхийн цөм нь хүний зүрхтэй агаар нэгэн адил. Элэг нь гэхэд газар шороо, уушиг нь гэхэд агаар байх жишээний. Тиймээс байгаль дэлхийгээ хамгаалах талаар их зүйл хийхгүй бол дэлхий ээж сануулга өгч зарим газар байгалийн гамшиг үүсч байгааг үгүйсгэхгүй. Түүнээс биш өнөөдрийн шуугиад байгаа шиг дэлхий сөнөх ойлголт байхгүй. -Бас нар халхлагдаж гурван хоног түнэр харанхуй ноёрхоно гэх юм. Энэ талаар таны зөн совинг сонсмоор санагдлаа? -Ийм юм бол болохгүй. Дэлхий эргэдгээрээ эргэж байна. Дэлхий эргэж байхад гариг хоорондын зохилдлогоо алдагдана гэж байхгүй. Тиймээс дэлхий эргэх тэр хугацаанд цөөн минутын /тав ч юм уу/ үзэгдэл гарч магадгүй. Учир нь би арваад жилийн өмнө наран тахилгад явж байлаа. 60 жилийн дараа дэлхийн хамгийн ихээр нар хиртэлт үүсдэг газрыг эрдэмтэн тодорхойлоод Ховд аймгийн Булган суманд очиж байв. Тэгэхэд дэлхийн 120-иод орны одон орон судлаачид ирсэн. Монголоос одон орон судлаачид болон телевизийнхэн бас явсан. Намайг авч явсан хүмүүс, нар хиртэх үед Та үүлгүй болгох хэрэгтэй. Үүл гараад ирэх юм бол бидний зорьсон ажил бүтэхгүйн зэрэгцээ зураг хөрөг авч чадахгүй болно. Тэгэхээр Таны үүрэг үүлгүй л байлгах” гэж хэлж байсан л даа. Тэр жил Дарханд нар хиртэхэд үүл гараад хүмүүсийн зорьсон ажил бүтэмж муутай болсон гэж ярьж байсан. Тиймээс би Ховд аймгийн Булган суманд нар хиртэхэд үүргээ ухамсарлаж дөрвөн нүдтэй шаравтар нохой хуцуулж, түмпөн сав нүдэж, гал тахиж бөөгийн дуудлага хийсэн. Тэр үед 34 хэмтэй халуун байснаа нар хиртэхэд 17 хэм болтлоо буурч байсан. Энэ нь ердөө 3-4 минут л үргэлжилсэн л дээ. Тэгэхээр харанхуй гурван өдөр ноёрхоно гэсэн ойлголт байхгүй. -Өнөөдөр бөө их төрж байна. Ер нь хэдэн жил болоод жинхэнэ бөө болдог юм бэ. Эсвэл угаа аваад л шууд бөө болчихдог хэрэг үү? -Миний бодлоор цаг төрийн байдлаас болж бөө олширч байгаа нь үнэн. Бөөгийн утга учрыг сайн ойлгохгүйгээр зарим нь бөө болж байна. Тиймээс бөөгийн мөн чанарыг эхлээд сайн ойлгох нь чухал. Бөө хүн бол дандаа онгодтой харьцдаг. Бөөгийн шашин бол мөргөл. Хүннүгээс урьд бол мөргөл байсан. Чингис хааны үеэс эхлээд шашин болсон шүү дээ. Яагаад гэвэл мөнхтэнгэрийн хүчин дор мөргөмү, биширмү, шүтмү хэмээгээд гүрэн улсын шашин шүтлэг болсон юм. Иймээс бөөгийн зан үйл бол монгол ухаан байгаа юм. Бөө бол хүний мөн чанар гайхамшгийг шүтдэг. Хүн хүнээ хүндлэх ухаан бөөд бий. Ер нь өнөөдөр янз янзын бөө гарч ирж байна. Үүнийг ялгахад хэцүү. Тэгээд ч одоо үед цагийн байдал өөр болжээ. Юмтай, номтой, сумтай бөөнүүд ч их болсон байна. -Яана аа, таныг юмтай гэхээр нөгөө бөөнүүд чинь гомдох байх даа? -Юунд нь гомдох вэ дээ. Цаанаа далд юмтай ярьдаг болохоор увидасыг нь магтаж юмтай гэж хэлж байна. Номтой, юмтай гэдэг нь бүгд монгол ухаан юм. Үүнийг гол нь зөвөөр ойлгох хэрэгтэй. Бөөгийн ухаан гэдэг нь хүний биеийн байдлыг сэтгэлтэй нь засахыг хэлээд байгаа юм, хялбархнаар ойлговол шүү дээ. Нэг ёсондоо шашин шүтлэг юм даа. Түүнчлэн шид шидлэг нь бүрдсэн бөө гэж байна. Эхний 1-3 жилдээ бөө хүн хуураар бөөлнө. Төмөр хуураар бөөлж ая дангаар тэнгэртэй харьцана гэсэн үг. Нүдээ аниад сэтгэлээ төвлөрүүлэн бясалгал хийж байгаа нь тэр. Одоо үед бясалгал гэж их ярих болжээ. Монголчууд бүр хүннүгийн үеэс бясалгал хийж байсан. Хулсан болон ясан хуураа дуугаргаад сэтгэл санаагаа засдаг байлаа. Мөн тэнгэртэй оюун санаагаар харьцах зам гэж бий. Ер нь бөөгийн ухааны талаар ингээд яриад байх юм бол цаг хугацаа их шаардагдаж сэтгүүлийн хуудас хүрэхгүй. Түүнчлэн бөөгийн хувцас өмсөж хуягласан бөөг хэл, хөлд орсон бөө гэнэ. Хэл, хөлд орсон бөө гэдэг нь уул, устай нь холбож хөдөлгөөнд орж байгаа нь тэр. Ер нь 12-13 жил бөөлсөн бөөг гайгүй бөө болжээ гэж хэлж болох юм. Түүнээс биш бөөгийн онгодыг сайн хүнээр нялуулаад, наалгаад, дэлгүүрээс олон саяар юм авч байгаа шиг худалдаад авчихдаг эд биш юм. Таван мэдрэхүй, дөрвөн сэрэхүйгээ босгох ухааныг чинь л харин багш хүн хэлж өгч болох юм. Гол нь бөө болох гээд байгаа хүн өөрөө өөрийгөө хөглөх ёстой байхгүй юу. Онгод гэдэг маань бүх хүнд бий. Тэгэхээр миний бодлоор жүнз дүүрсэн сархад нэг онгод, жүжгэн дотор байгаа дүр нэг онгод, зүүд нойрондох сүнс нэг онгод, зөн билгийн мэргэ нэг онгод гэж хэлмээр санагдаж байна. Иймээс бөө бол шинжлэх ухааны хувьд бусад шашинтай огт харшилдаггүйгээрээ гайхалтай. -Та XIV Далай ламын дэргэд Монголоос анх удаа бөөлж байсан гэсэн. Энэ талаар Та товчхон сонирхуулахгүй юу? -1999 онд Далай ламын урилгаар Чойжамц хамбатай хамт олон улсын шашны хуралд оролцож байлаа. Явахаас өмнө Далай лам өөрийн биеэр Чойжамц хамбаас дэлхийн шашны хуралд Монголоос ямар хүн очих гэж байгаа талаар асуухад, дөрвөн лам очих гэж байгааг илэрхийлжээ. Гэтэл Далай лам өмнөөс нь, “Үргэлж дөрвөн лам ирэх юм. Нөгөө Чингис хааны их шүтлэг болох бөө мөргөл, бөө нар яасан бэ. Хуралд дөрвөн бөө оролцуулахыг санал болгожээ. Тэр 1990-ээд оны үед дөрвөн бөө гэдэг бол ховор зүйл. Тэгээд Чойжамц хамба Пүрэв гуай болон Далай доктортой ярьж байгаад нэг бөө, нэг удган авч явсан. Бямбадорж, Хөвсгөлийн Батбаяр бөө нарт хэлээд үз цаадуул чинь юмтай улсууд, юмтайгаа яриг. Тиймээс явахгүй ч байж магадгүй шүү гэж холбогдох хүмүүс Чойжамц хамбад хэлж байсныг хожим дуулсан. Тэгээд надад санал болгоход би “Тэр нутагт манай өвгөдүүд хэнгэргээ дэлдэж явсан. Би тэнд очиж ярилцах ёстой. Надад татгалзах юм алга” гэж хэлээд явж байлаа. Тэнд очиж зан үйлийн юманд оролцож Далай ламын өмнө бөөлсөн. Энэ зуунд Далай ламын урд бөөлсөн хүн бол надаас өөр байхгүй гэж хэлж болно. Тэгэхэд дэлхий нийтээр монголчуудыг гайхан биширсэн сайхан тахилга болсон. Би Индиан бөөгийн дараа бөөлж байлаа. Индиан бөө яг монгол бөөтэй адил тамхи хэрэглэдэг юм билээ. Нэг их урт гаанс гаргаж ирээд тамхилсан чинь танхимд сууж байсан лалын шашинтнууд хэсэг хэсгээрээ босоод явж харагдсан. Тэгтэл түүний дараа монгол бөө архи, тамхи хэрэглэн бөөлөхөд нөгөө үлдсэн хүний ихэнх нь босоод явсан. Учир нь лалын шашинтнууд архи, тамхи хэрэглэдэггүйтэй холбоотой юм. Тэгэхээр Индиан бөө монгол бөө хоёрын яс язгуур нэг гэдэг нь үйлдэж байгаа зан үйлээс нь харагдаж байсан л даа. Далай ламын хэлдгээр зан үйл нь өөр болохоос биш бүх шашин хүний сайн сайхны төлөө үйлчилдэг болохоор харшилдах юм байхгүйг энэ үеэр мэдэрч явлаа. -Өнөө үед илтгэл, лекц уншиж байгаа хүн болгон сүнсний тухай ярьж, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлдэг болсон нь моод болчихсон бололтой. Ер нь Таны бодлоор сүнс ямар хэлбэртэй юм бэ? -Хүнд гурван сүнс байдаг. Биеийн, сэтгэлийн, махны сүнс гэж. Ээж, аавын буян хишиг, ген гээд бүгд хар, цагаан дуслаар дамжиж сүнстэй холбогддог. Сүнсэн замаар амилж байж ирдэг юм. Зохиол номон дээр ч энэ талаар бичсэн байдаг. Өүлэн ээж дээр жишээ болж гарсан байдаг. Өрхөн дээгүүр нь шар туяа гараад би жирэмсэн болсон гэж Өүлэн ээж хэлдэг шүү дээ. Тэгэхээр сүнс гэдэг маань гэрэлтэй холбоотой байх нь. Орчин үеэр бол тог, цахилгааны гүйдэл гэж ярих юм уу даа. Өөрөөр хэлбэл, 55 цагаан тэнгэр гэж эцгийн талыг, 44 хар тэнгэр гэж эхийн талыг хэлж байгаа юм. Ер нь сүнс бол мөнх. Хүний оюуны ухааны сүнс бол 5-7 хоногт аман хүзүү, хатан хүзүүндээ оршдог. Монголчууд үүнийг сайн мэддэг. Ясны сүнс бол гурван жилдээ сүүжний нүхэнд байна. Махны сүнс зүрхэнд бий. Үүнд нэг зүйл хэлмээр байна л даа. Хүнийг тэнгэрт одоход нас барлаа гэж ярьдаг. Одоо үед амьсгал хурааюу үгүй юу шууд л морг руу гэж хэлдэг болжээ. Ингэж хэлэх нь битгий хэл монголчууд хүн нас барлаа гэхэд ямар ч дуу чимээ гаргахгүй илүү гэрт оруулан байлгадаг байлаа. Хүүхэд дуу чимээ гаргахад сүнс нь зайлна, сүнс нь хоргодно гэж ярьдаг. Тэгэхлээр талийгаачийн оюуны сүнс 5-7 хоног явдаггүй байхгүй юу. Гэтэл одоо яаж байна, зүрхийг нь чагнаад л зогсчихсон байна, тэр морг руу гаргаад хийчих гэж хэлж байна. Ингэж ярьж болохгүй. Тэр хүн бүх юмыг мэдэж байгаа. Хэн орж ирж, хэн уйлж байна гээд бүгдийг мэдэж байгаа. 5-7 хоногтоо толгой нь мөхөөгүй байгаа болохоор тэр. Тийм агуу ухаантай хүмүүс байгаа юм. Харамсалтай нь түүнийгээ мэдэхгүй, ёс заншлаа мартчихаад байна. Юм бүхэн их нарийн утга учиртай гэдгийг мэдэх хэрэгтэй байна. -Энэ өвөл, ирэх хавар ямархуу болох бол. Энэ талаар өөрийн санаа оноогоо хэлнэ үү? -Хавар бол их урт болно. Цаг улирлын байдал эрс сайжирч ногоо сайхан ургана. Бумбын эрин гарч байгаа учраас юм бүхэн сайхнаар эргэнэ. Нар хур тэгш сайхан байна. Ер нь цаг сайхан болно доо. Бумбын эрин бол ёстой хүмүүн төрөлхтөнд шинэ эргэлт авчирна. Ялангуяа монголчууд зэвсгээр, мориор биш оюун ухаанаар байлдан дагуулах тэнгэрийн хөх тамгатай улс гэдэг нь батлагдана. Монгол хүнд тэгш таван ухаан заяасан учраас дэлхийд байр сууриа эзлэх ийм сайхан цаг ирнэ. Бид цөөдөхгүй, харин ч олуулаа шүү дээ. -Олуулаа гэсэн үгийг сонсоод нэг зүйл санаанд буулаа. Ингэхэд Та шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажил үйлсийн талаар ямар бодолтой явна вэ? -Нууцгүй хэлэхэд Ардчилсан намын хүчинд бид бүхний ярих, хэлэх зүйл нээлттэй болсон. Энэ сайхан их үйлсийг ардчиллынхан бидэнд авчирч өгсөн. Гэхдээ засаг төрийг дөрөв дөрвөн жилээр намууд эх барьдаг нь богинохон хэрнээ зохимжтой зүйл биш юм шиг надад санагддаг. Монголчууд бол удам дагасан тэнгэр язгууртай хүмүүс. Үе үеэрээ хаадыг хүмүүжүүлж байсан юм. Дараагийн хаан болох хүнийг бүр багаас нь хүмүүжүүлж байсан. Тэр байтугай эрдэм номтой болох, улсыг удирдах ухааныг багаас нь зааж өсгөдөг байсан нь Монгол түмний их ухаан. Одоо үед ийм ухаан алдагдаад байна. Улсынхаа төлөө дөрвөн жил зүтгэе гэж байна уу эсвэл өөрийнхөө төлөө жаахан юм олоод авъя гэж зүтгэж байна уу гэдгийг ялгахад бэрх болсон. Төрдөө бэлтгэгдсэн төрийн түшээ алга байна гэх гээд байна л даа. Удмын заяатай язгуур нь тэгш тийм хүн гарч ирэх юм бол тэр хүн Монгол Улсынхаа төлөө зүтгэж чадна. Дахин хэлэхэд дөрөв дөрвөн жилээр ээлжлэн төр барьдаг нь буруу юм шиг байгаа юм. Миний Бурхан Халдуны буултан дээр хоёр гурван ч удаа Төр улсаа захирах эзэнтэй бол. Ёс төр маань буруу тийшээ зүглэх гээд байна гэж бууж байсан. Тэгээд ч би нэг л удирдлагатай нэгэн чигтээ байвал Монгол Улс хөгжинө гэж боддог. Дөрвөн жил төр бариад юмыг хөгжүүлээд мандуулчихна гэсэн ойлголт ер нь бага. Гэхдээ өнөөдөр төр барьж байгаа шинэчлэлийн засгийн газар нэлээд зүйлийг шинэчилж дорвитойхон ажил эхлүүлж байгаа нь нүдээ олжээ гэж баярлаж сууна. Түүнийг нь хүн бүхэн дэмжээд өгөх хэрэгтэй байна. -Та ардчилсан намын гишүүн үү? -Үгүй ээ. Би нам бус. -Манай уншигчид магадгүй  асуугаасай гэж хүлээж байгаа байх. Та энэ тоглолтоороо хөгжимдөж дуулах уу. Таныг тал бүрийн авьяастай гэдэг юм билээ? -Бөө хүн бүх төрлийн авьяастай байдаг. Яагаад гэвэл тэр бүхнийг нь тэнгэрээс заяасан. Тэгш таван ухаан бөө хүнд л заяасан байдаг юм. Тэгээд ч сайн бөөг хүмүүс есөн шид нь бүрэлдсэн бөө гэж хэлдэг шүү дээ. -Уучлаарай, тэгвэл Та есөн шид нь бүрэлдсэн сайн бөөгийн тоонд өөрийгөө оруулж байна уу? -Бараг орчих байх аа (инээв). Яагаад гэвэл сайн бөө таван сайн эрдмийг сурсан байх хэрэгтэй. Дээр нь дөрвөн мууг нь ч бас мэдсэн байх ёстой. Тиймээс би хөгжим гээд яривал ямар ч хөгжмийг бариад тоглочихно. Дууг ч мөн адил дуулна. Бас багшаар заалгаагүй хир нь өөрийн сайн найз, бүсгүйгээ шууд л зурна. Учир нь бөөгийн ухаан гэдэг нь их ухаанд байгаа юм. -Хөөмий бөөгөөс үүссэн гэвэл Та зөвшөөрөх үү? -Зөвшөөрөлгүй яахав. Хөөмий бол бөөгөөс үүссэн. Үүнийг батлах шиг хөөмийтэй хослуулсан тоглолтыг маань зохион байгуулж байгаа дүү нартаа баярлаж буйгаа энэ дашрамд хэлье. Ярилцсан Б.Даариймаа Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Telepatiin murdult shuu
2021-09-22
ZOCHIN:
ZUVLULT HOLBIOT ULSIIN UED ULS TURCHDIIG ENE ARGAAR TAGNAJ MURDDUG BAISAN . ODOO UED MONGOLD D.BYAMBADORJ EHNER NARANDULAM OHIN CHINGIS UDGAN ENKH-OYUN HUU MUNKHGEREL ZAIRAN ERDENEBILEG MATOVIN ALEKSANDR GEH HUMUUS HEREGLEDEG. PHSIHOTRON ZEVSEGEE AYANGAT UDGAN DEER HEREGLEED UNUUH TUUNIIG NI MEDEHGUI HAANTAI YARISAN ENE TER GEED UDRIIN TEMDEGLEL HUTLUUD BAISAN SHDEE. GEH MET OLON JISHEE BII.
2021-09-14
ZOCHIN:
HUNII BODSON HELSEN ZUILIIG NI UUURTUU MEDEJ AVCHIHAAD UURSDUU MEDSEN HIISEN METEER OILGOGDOJ BAIDAG.
2021-09-14
ZOCHIN:
HUNII BODSON HELSEN ZUILIIG NI UUURTUU MEDEJ AVCHIHAAD UURSDUU MEDSEN HIISEN METEER OILGOGDOJ BAIDAG.
2021-09-14
ZOCHIN:
HUNII BODSON HELSEN ZUILIIG NI UUURTUU MEDEJ AVCHIHAAD UURSDUU MEDSEN HIISEN METEER OILGOGDOJ BAIDAG.
2021-09-14
zochin:
ZAIRAN BYAMBADORJ TA NUUD ZUVLULTIIN UED GENERAL N.RATNIKOVIIN UDIRDAJ YAVUULDAG BAISAN TAGNUULIIN ARGA << PHSIHOTRON ZEVSEG >> -IIG ASHIGLAJ BAIGAA SHUU DEE. PHSIHOTRON ZEVSEG NI RADIO DOLGIONII ANTEN TUUNII HORT TSATSRAGAAR HUMUUSIIN TARHIIG HORDUULJ BUUGIIN ARGATAI HAVSRUULJ HIIDEG HORIOTOI ZUIL SHUU DEE. TELEFHON UTASGUIGEER HUNTEI BODLOOR YARILTSDAG .HUNII UURAG TARHIND BODLOOR ASUULT ASUUJ NUGUU HUNII BODOL NI UURAG TARHIND HEL YARIA BOLJ SONSOGDOJ BAIDAG . MEDEHGUI HUMUUS OYUN SANAAND DEED TENGERIIN HAAN ESVEL HATAD BURHAN CH GEH YUMUU BUUJ AILDVAR BUULGALAA GEED BAIDAG. PHSIHOTRON ZEVSEG NI UURAG TARHIND UG SONSOGDOJ NUDRND HII UZEGDDEG HUURCH MEHELDEG ARGA. CHINGIS UDGAN B.ENKH-OYUN ZAIRAN B.MUNKHGEREL B.ERDENEBILEG MATOVIIN ALEKSANDR GEH MET HUMUUS HIIDEG ZALIT ARGA SHUU.
2021-09-14
Зочин:
Д.Бямбадорж зайран авгай Нарандулам охин Чингис удган Энх-Оюун хуу зайран Мунхгэрэл Эрдэнэбилэг Даваасурэн гэх хумуус болиоч ичээч. Эд худалч хумуус манай Чингэлтэйн эцэст байдаг гайнууд.
2020-06-26
haha:
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2015-03-11
uneng uguulegch:
naad byambadorj zairantan chini manai naizad ohintoigoo niilj baigaad nuguu buruu yumiig ni naachihsan shuudee tegeed dahiad l bagsh magsh buun mungu tiim l hunii tuluu yum bol mungu tugrug gej unerhej yanaa gehdee yu gej zugeer l baiw gej buun biznes bolchihson albinguud baih yumaa
2014-11-29
niidaa khulan:
zairan bagshig mini tenger iveej yavdag uchir tamd ovhikhgui za. manai bagsh chadaltai khun tiim ch uchir munkh tengeriin buu uym shu bagshdaa urt naslakhiig eruue
2014-10-18
бэска:
жинхэнэ бөө нэг шавьтай байдаг жамтай тэгэхэд энэ бямбадорж хэдэн зуугаар шавь төрүлсэн тэгээд сүлжээнийй бөө гэдгээ нотолж байгаа албинтсан бөө гэдгээ өөрөө батлаад байна чи үхсэн хойноо тамд очиж сайн муугаа үзнээ
2013-05-17
Minii Burhan halduni buult ch geh shig,naadah chini uuriinh chini bish baihaa zunuud bgaa yumuu.An-d elssen yumuu,demjigch n yumuu.Turiin uzmerch,turiin zairan ch geh shig iim alban tushaal uurtuu uguud bdag yumuu
2012-12-29
ss:
Dalai lamin umnu buulsun gej baharhaad baih yum bgaa yumuu.Uvug deedsiinhee neriig gutaaj uzuulber uzuulsnee ih yum gej bodood bgaa yumuu.Buu murgul,uulusaa tahin shuteh uhaan yum,yuuni chini shashin.yadaj eniig suv oilgoosoi.Muulsan humuusiig ailgaj surduuleh geed bgaa malaa ugee olj hel,uher suregtee niilj muur
2012-12-29
Зар:
Бямбадорж зайрантанг онгодгүй гэж бичсэн болон бусад муулсан хүмүүс төрсөн он сар өдөр, төрсөн газар, овог нэрээ бичээд энд үлдээнэ үү. Өнөөдөр буюу 12,20-нд 19 цагаас Бөхийн өргөөнд болох тоглолтын үеэр тэднийг тонилгож өгнө.
2012-12-20
bold:
Teneguudee buu bol shashin bish eniig sain oilgoj ab iim ym oilgoogui akademi gd multraad baihii.Dr n Dalai lamiin umnu ordnii alia salbadaa bolsnooroo yunch bayrhah ymbede heleh ug alga.
2012-12-19
shan gar we:
tiim shuu ter dalai lamiin omno buuloh shaardlaga bhgui ene tegeed ch ongodgui sdhe
2012-12-18
хүн:
Өрхний завсраар шар гэрэл орж ирээд жирэмсэлсэн гэж Өүлэн эх хэлсэн гэнэ ээ. Алун гуагийн тухай л ярьж байгаа санаа нь юм байх даа. Ийм л мэдлэгтэй амьтан байна даа
2012-12-18
Turiin ikh zairan maani Nuuts tovchoogoo, Mongoliinkhoo tuukhiig meddeggui ee???
2012-12-18
mmm:
Amjilt husye. Saihan zuil yarisan baina. Tanii helsen dorov dorvon jileer tor baridag buruu gej zov shuu. Sanal negtei baina.
2012-12-18
aj:
dalai lamin urd buulsun gej baharhaad baih yum alga,gaihuulaad baih zuil ch bish
2012-12-18
shan gar we:
tiim shuu ter dalai lamiin omno buuloh shaardlaga bhgui ene tegeed ch ongodgui sdhe
dd:
Zarim talaar unen yum helj.Mongolchuud ertnees buu murgultei bsan gedeg. buugiin ner hundiig unagaj bgaa uls suuliin ued denduu olon bolj bgaad haramsah yum.Ugaasaa delhii suirne gej bgui,uvgud maani ch ingej aildsan.Harin urd jiluudiinhees hatuu uvul boloh n todorhoi.Hun ene horvood turj,uuriin gesen zuv zam murtei yavaa bol gesgeel hurtene gej ailtgui.
2012-12-18
hen chamd tgj heleew chi chn harin zun biligch uu gyi yu
2012-12-18
mgl:
zairan hun geed baidag toglolt hiine gej baih um oilgosongui, uran saihanch umuu buu zairan umuu?
2012-12-18
saikhan yariltlaga boljee.bayarllaa.tand amjilt xusie.
2012-12-18
Boogii:
21.n boo 21 ziaran. 21 lam tuhain odor uheh bolno. ted nar bas harah bolno.
2012-12-18
hen chamd tgj heleew chi chn harin zun biligch uu gyi yu
zail zail
2012-12-18
irgen:
Byambadorj guaid amjilt husee. Hun ardiig zev uhaaruulahad oyunaa ulam ih zoriulaasai, yariltslaga, nom hevleleer sain surtalchlaasai gej husee. Tur buruu tiishee yavah geed baina gedeg chin tumen zev shuu.Bid teriig harj, amsaj baina shuudee, yaj zasahiig ta helee ch, tumnii telee ajil um chin sanaa zovoltgui yarih heleh heregtei shuu!!!
2012-12-18