"Анод"-ын удирдлагуудыг шүүнэ

img

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй иргэдийг хохироосон гэх “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Хурлыг шүүгч Б.Баатар даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар ажиллах юм байна. Шүүх хуралд шүүгдэгчээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлоод байсан юм. Учир нь зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч мөн хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч нар ирээгүй юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

namsraidorj batbold:
Sanhuugiin zohizuulah horoonii darga bayarsaihan HZHorshoonii huuli bolovsruulj baahan hun hohirooson odoo joloochiin hariuzlagiin daatgaliin huuli gargaj togloj baina.valyt ariljaagaa zegtselj chadahgui baina.Anodiig dampuurah zovshoorliig ogloo.MANamiin ene zaluug ah UIHurliin gishuun lundaajanzan gargasan.ANamaas hariuslaga toozoj ajliig ni avaad saijruulah hun baina uu
2013-01-21