Пакистаны зах дээр дэлбэрэлт болов

img

Пакистаны баруун хойд бүсийн Хубер хотын Жамруд зах дээр дэлбэрэлт болж 17 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархдаж, гэмтэж бэртсэн байна. Тэдгээр амь насаа  алдсан  хүмүүсийн 10 нь цэргүүд байсан аж. Энэ халдлагад хүүхэд эмэгтэйчүүд ч өртөж амь насаа алдсан болохыг ВВС агентлаг уламжилжээ. Хубер хот бол баруун хойт бүсийн  төв хот гэгддэг томоохон хот юм. Бөмбөгдөлтөд өртөж гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох Пешавар хотын эмнэлэгт хүргэж эмчилгээ хийж эхэлжээ. Дэлбэрэлтэд өртсөн хэсгийг битүүмжлэн ойр орчноор нь хүмүүсийг явуулахгүй байгаа аж. Пешавар хотын онгоцны буудлаас 10 км орчмын зайд энэ халдлага болсон юм. Дэлбэрэлт их хүчтэй болсон учраас зах орчмын барилга байшингууд нурж, ойролцоо байсан машинууд ч дэлбэрсэн байна. Хотын хамгийн олон хүнтэй буюу захын гадаах машины зогсоолын хэсэгт алан хядах ажиллагаа явуулсан нь ийнхүү олон хүн шархдаж, амь насаа  алдахад хүрчээ. Одоогийн байдлаар дэлбэрэлт үйлдсэн этгээдүүд тодорхойгүй байгаа юм. Мэдээж хэрэг Талибанчуудын хийсэн  хэрэг гэдэг нь тодорхой боловч ямар  бүлэглэлийн хэн гэж этгээдүүд бөмбөг дэлбэлсэн гэдгийг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ