Дэлхий сөнөх тухай мэдээлэл хяналтаас гарлаа шүү, цаана чинь

img

Хэд хоногийн өмнө хөдөөнөөс хамаатны эгч маань сандарсан байдалтай утасдлаа. Учрыг лавлавал “Хөөе, дүү минь цаана чинь дэлхий сөнөнө гээд энэ хавиар нэг юм болж байна. Сумын төвийн айлууд нүүрс асахгүй гээд аргал, хөрзөн, мод түлээгээ айхавтар сайн бэлдээд, засаг дарга хүртэл хотод сурдаг оюутан охиноо дуудаад ирүүлсэн. Хотод байгаа хоёр дүүдээ санаа зовоод байна. Та хоёр ажлаасаа чөлөө аваад 21-нээс өмнө ир л дээ” гэх нь тэр. Би ч эгчийгээ тайвшруулж, юу гэж тийм балай юм болох вэ дээ. Хүмүүс дэмийрч байгаа юм аа гэтэл миний үгийг тоосон шинж алга. Дүү минь олны үг ортой гэж юу ч болох юм билээ гээд халгаадаггүй шүү. Тэгээд, за дүү нь даргадаа хэлээд чөлөө аваад очихыг бодъё гэлээ. Ийнхүү хөдөөгийхөн 21 нд дэлхий сөнөнө гээд үйлмэлдээж байгаа бололтой. Тэд хотын биднийг бодвол мэдээллээс арай л хол байгаа л даа. Нэг үеэ бодвол хөдөөгийн малчдад ганц монголын радио сонсох чих, харах нүд байсныг эс тооцвол одоо ч тогоон антеннаар олон суваг үзээд гараад өгсөн л дөө. Гэтэл энэ олон мэдээлэл дундаас хэрэгтэйгээ авч чадаж байна уу гэдэгт цаад хөдөөгийнхөнд чинь учир байгаа хэрэг. Гэхдээ эгчийгээ өмөөрөх нэг зүйл байна. Тэр нь сумын дарга нь охиноо дуудсаныг бодоход буруу гэх аргагүй юм. Цаадуул чинь дарга юу гэнэ тэрүүгээр яваад сурчихсан нэг ёсондоо коммунист үзэлтэй улс л даа. Угаасаа тэр үеийн хүмүүжил тийм байж. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг иймэрхүү балай яриа гарч монголчууд баахан бужигналдсан юм гэнэ билээ. Эл үйл явдлын талаар өвөө, эмээ нар бараг онигоо болгоод ярьж суухтай ч таарсан шүү. Тэгтэл дэлхий сөнөөгүй аж. Шинжлэх ухаан хэдэн ч жилээр юм бэ дээ алдсан гэдэг юм билээ. Одоо түүнээс доргүй юм болох нь ээ. Майачуудын зөгнөснөөр энэ оны 12 дугаар сарын 21 нд дэлхий сөнөнө гэсэн мессеж хүн төрөлхтөн дотор ихэд тархжээ. Хэдэн жилийн өмнө таамаг төдий байсан зүйл өнөөдөр биелэхдээ тулчихсан явна. Тэгээд олны яриагаар бол “Дор хаяж долоон хоногийн хоол, ундны нөөцтэй байх хэрэгтэй. Гэрэл цахилгаан үгүй болох тул түлээ түлшээ сайн бэлдэж ав. Лааг хангалттай нөөцлөхөө мартав. Орон сууцанд байх хэрэггүй. Тэс хөлдүүс болох  гэнэ лээ. Хотын захад гэрт байвал зүгээр биз. Ядаж нураад дараад алчихгүй байх. Мод, нүүрс, шүдэнз, лаа байхад хангалттай” гэх албан мэдээлэл гэхээсээ илүү аман яриа газар авчээ. Бүр зарим нэг хүмүүс телевизийн төлбөртэй нэвтрүүлэгт орчихсон элий байлай юм яриад ард түмний толгойг эргүүлж суух юм. Дэл сул ярианаас илүүтэй мэргэжлийн эрдэмтэд юу гэснийг иш болговол зүгээр санагдлаа. Эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлгүй цуурхлаар хүмүүсийг үймүүлж байгааг шүүмжилж, ийм юм ярьсан хүмүүсийг холбогдох байгууллага нь анхааралдаа авахыг ч сануулаад авсан. Одон орон Геофизикийн судалгааны төвийн эрдэмтэд “Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэгээд ч дэлхий сөнөх тухай яриа таамаг ч биш цуу үг. Маяачуудын тоололын тухай ярьж байна. Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугисан. Шинжлэх ухаан хөгжиж дэлхийд ойртож байгаа том биетүүд, аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон. Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон шүү. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугисан. Дэлхий бол ганц хатуу бөмбөрцөг биш. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км-ийн цаагуур соронзон мандал бий. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйлруугаа аваачдаг. Тэнд бөөмс энергиэ алдаж туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй” гэсэн албан ёсны тайлбараа хэлсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 21 ойртох тусам энэ цуу үг олон хүнийг нэг юм бодуулахад хүргээд байна. Монголчууд бид нэг юманд хэт туйлшрамгай юм. Ямартаа л сар шинийг хүртэл хоёр өөр тэмдэглэж байхав дээ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аалзны тор шиг хэрсэн энэ олон мэдээлэл дундаас өөрийн итгэл үнэмшлээрээ хандах  чухал. Түүнээс нэг хэсгийг дагаж сатаарах юу л бол доо. П.Дөлгөөн      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uka duuchin:
sain bna uu namaig uka gedeg mash goy bna
2013-01-10
arimaa:
muu
2013-01-10
temka:
goy bna gehdee ongorson shuu chi ymar mangar huur be iniigee usdag
2013-01-10
Дэлхий сөнөх 1 сараар хойшлогдсон тул гэр авч амжаагүй нь 33333333 утсаар захиалга өгнө үү.Манай гэр дэлхий сөнөсөн ч үлдэнэ.Үлдэхгүй байсанч монгол гэртэйгээ нөгөө ертөнц явцгаая.Гэр авсан хүнд 1 толгой лаа үнэгүй дагалдана.Манай лаа нөгөө ертөнцөд нарыг орлож таныг гэрэлтүүлнэ.
2012-12-19
hahahahahahahhahaha aldiin naad 21 n chin eeljit neg tsuurhal
2012-12-19
яг үнэн
2012-12-19
turuu:
Delhiig sunuuhguigeer tulee nuurs laa shudenz ene teree zarchij chadahgui bna uu huuhduud ene ter gechuul yahuu kkk
2012-12-18
монгол:
ДЭЛХИЙ СӨНӨХГҮЙ БОЛ ОРИФЛЕЙМИЙН ТЭ НЭГ АВГАЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ? ЕР НЬ МОНГОЛЧУУД МИНЬ БИД БОЛОВСРОЛ ҮНЭН ДОРОЙ БАЙНА ДАА ЯАНА ДАА. Ш.УХААН ГЭЖ 1 ЮМ БАЙДАГ Ш ДЭЭ. 1970-Д ОНД 1 ИЙМЭРХҮҮ ЯРИА ГАРЧ БАЙЛАА. ШОГ ГЭМЭЭР. ТЭР ҮЕИЙГ УУЧИЛЖ БОЛОХ. ОДОО 21-Р ЗУУН МЭДЭЭЛЭЛ ӨНДӨР ТҮВШИНД ОЧСОН ЯГ ХЭВЭЭРЭЭ. МАХН, ЭНХБАЯРЫГ СОНГОЖ ТӨР, УЛСАА ҮЙМҮҮЛҮҮЛЖ БАЙХДАА ТААРСАН Ч ХҮМҮҮС ДЭЭ
2012-12-18
tiim shu yum l bol muuldag ad uzdeg unende saihan n olon gedegt itgedeg
2012-12-18
Kkkk:
Hahaha. Ter yg medrel avgai, nuur amaa budsan yostoi tsochij unamaar
2012-12-18
maya:
yag uneneer ni helsen bn. ajilta ni ajilaa hiigeed l yavj baihad onoldogchid ni neg um yariad l, munhaguud ni bas uur um yariad l... ter dundaa huduunii modon tolgoinuud l enenees bolood zah deer geriin une osgoson um baina lee shuu dee utaanbaatarchuudaa...
2012-12-18
hagas dutuu sonson yumandaa itgej jinhene medleg meteer oilgoh ni hamgiin tom aldaa. odoo bol zuvhun heden medleg muu bolobsrol nemgen humuus tedniig shoolj yarisan teneg amitad hoyoriin teneglel l yaria bolood yavaad bna shuude. engiin irged ajlaa hiigeed ene bugdiig anzaarah suhuugu bna.
2012-12-18
zochin:
unen shuu
2012-12-18
Bitgii balair.Bi xodoogiin sumand bna. End tooj baigaa ch xun lav alga. Xotiin xaranxui bulangiin zarimdag amitad l sandarch baigaa yum biz. Bitgii muugiin jisheend xodoogiinxon gej sanaagaaraa zoxioj bai. Orosuudiin onigoond Mongoliin xotiin irgeniig xamgiin mulguu,soyolgui baidlaar durseldeg bolson ni unen shuu. Muugaa medexgui xodoo, xodooniixon gex yum. Bi l lav chamaas xavigui iluu soyoltoi,bas tcever tcemtceger dee...
2012-12-18
tiim shu yum l bol muuldag ad uzdeg unende saihan n olon gedegt itgedeg
zoshin:
Oyungerel 21nd delhii sonono gd ooroo nomoo surtaltslaad zaraad bsan sonoh yum bol ter ih mongoor yah gd bga yum boloo.Biznessiin uhaan gj... hooloi amaa chichruuleed yag hoshin shogiin jujigchin shig evgyi bsan shuu
2012-12-18
Kkkk:
Hahaha. Ter yg medrel avgai, nuur amaa budsan yostoi tsochij unamaar
sisi:
iim ymnaas bitii ai tiim zuil hezee ch dohiohgui hun turulhtun muu ymandaa shuugilddag , terenshgee ajil turul hcheele hiideg boloosoi
2012-12-18
Nambar:
Ter Ouyngerel avgaid arga hemjee avaarai Ergvv avgaid ervv vvsgeed yallah heregtei
2012-12-18
maya:
he he. neeree l tiim um bolbol bugd l nyaad boloh um chin , harin ch baigaliin mash hovor uzegdel haraad l ...
2012-12-18
guiee tegeed delhii sunuvul bugdl uhiishd 7 honogiin hool beldeed yaadgiin amid uldlee gehed 7 hongoiindaraa hulduud ulsuud uhne bizdee yalgaagui tenegtdeg baishd aminda hairtai gej bi lav aihgui bainadag bugd uhvel odoo yaay gehev hahahhahha
2012-12-18
maya:
tgd ch yer ni ali 65 saya jiliin tertee uleg gurveluudiig asteroid bish als tertee orshih 2 avarga oddiin murgulduunuus uussen surug energiin ulmaas tuhain ueiin amidral suirsen gej uzdeg um bilee...
2012-12-18
maya:
manai narnii aimag 250 saya jild uuriin galaktikaa (suun zam buyu MILKY WAY) neg buten toirdog gesen. aan 30 saya jild neg udaa amidral suireh magadlaltai,odoo bidnii narnii aimag ter 30 saya jiliihee 20 saya jiliig ni unguruuguud yavj bn. tegeheer yagaa ch ugui baigaa biz dee...
2012-12-18
Дэлхийн сөнөхгүй. Монголын янхнууд сөнөнө.
2012-12-18
ddfvdfdf:
ZA YAADIIIN , SONOBOL SONONO L BIZ , OLONTOIGOOO L YAVJ BAIGAAD SONII ZVGEER ...
2012-12-18
22ny udur tos zardag hamar avgai oyungereld hariutslaga tootsoh baiguullaga bii yu, mongold, hen durtai ni yu sansnaa chalchij olnyg uimuuleh ni heleh, hevlen niitleh ehr chuluu munuu huduu garlaa geed delhii sunuhuus avragdana gej melhiin tarhi l setgeh baih da
2012-12-18
Aisnuu?aih estoi.
2012-12-18
az bolj sonoh yum bish biz de:
сөнөвөл сөнөн л биз дэ та бид нар юу хийж чадах билээ дэ Аз болж сөнөвөл амар л байна
2012-12-18
Зочин:
Монголыг ийм арчаагүй байдалд оруулж байгаа том намуудын хэсэг бүлэг олигархиудыг сөнөөж нам,төр цэвэрших болтугай. Нүгэл хийгээгүй жирийн хүмүүс аргалж үлдэж цаашаа амьдрах тавиланг тэнгэр өгөх биз. Бид шуналтангуудаа зогсоох чадваргүй учир шуналын донгоор газар дэлхийгээ юу ч биш болгож байгаа нөхдийг нэг минутын өмнө ч гэсэн гэсгээгээсээ.
2012-12-18
zochin:
unen shuu
Boogii:
Avligachid aij baigaa uchraas ted nart hii uzegdeed baigaa yom aa? ted nar tseerlelee huleeh bolno.
2012-12-18
ЗОЧИН:
Яасан сүртэй гарууд вэ дэлхий сөнөвөл сөнөнө л биз бүгдээрээ сөнөөд үхчихвэл ядуухан амьдралтай хүмүүст харин ч сайн хэрэг ш дээ баячууд л үхлээс айдаг байх
2012-12-18