
Маргааш болох олимпийн чуулганаар Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 8.5-д зааснаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан
2. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
3. ҮОХ-ны ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, дэд ерөнхийлөгчдийг сонгох
4. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгох
5. МҮОХ-ны гишүүдийг батламжлана.
Энэхүү хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно. Дараах хүмүүс МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэр дэвшжээ.
1. Чойжгаваагийн Зоригтбаатар – 1961 онд төрсөн, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, профессор. Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Мэргэжлийн сургалттай БТСДС-ийн захирал.
2. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – 1964 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Спортын Менежментийн холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
3. Доржсүрэнгийн Жаргалсайхан – 1965 онд төрсөн, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, доктор. Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга.
4. Балхүүгийн Ганзориг – 1961 онд төрсөн, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын инженер мэргэжилтэй, магистр. Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч. “Нийслэл Өргөө” компаний захирал.
5. Халтмаагийн Баттулга – 1963 онд төрсөн, зураач мэргэжилтэй. Монгол Улсын Гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд.
6. Сүхбаатарын Батболд – 1963 онд төрсөн, олон улсын харилцаа, эдийн засагч. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн.
7. Шагдарын Бямбасүрэн – 1957 онд төрсөн, биеийн тамирын багш, дагсалжуулагч. Баянгол дүүргийн “Шамони” олимпийн зөвлөлийн дарга.
8. Цэндийн Дамдин – 1957 онд төрсөн, геологийн инженер. Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, олимпийн мөнгөн медальт. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын Кураш бөхийн холбооны Ерөнхийлөгч.
9. Лувсангийн Халтар – 1965 онд төрсөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Гимнастикийн холбооны ерөнхийлөгч. Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн.
10. Жамбалын Хатанбаатар – 1958 онд төрсөн. Эмч, анагаах ухааны доктор, профессор. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.
11. Энэбишийн Мөнх-Очир – 1970
онд төрсөн. Гадаад худалдааны мэргэжилтэй. Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн буудлагын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч.
12. Буяннэмэхийн Ганболд – 1957 онд төрсөн . Олон улсын хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч.
13. Данзангийн Сүрэнхорлоо – 1953 онд төрсөн. Монголын цанын холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн.
14. Цэрэнпилийн Даваасүрэн – 1964 онд төрсөн, эдийн засагч. Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн.
15. Дуламын Сугар – 1956 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Монголын даамын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
16. Баасангийн Жияандорж -1952 онд төрсөн, сэтгүүлч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч, МАЯСАХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ