
-Монгол хүний үнэлэмж ба нөхөн олговор-Эрүүгийн хууль” хэлэлцүүлэг 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д эхэллээ.
-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 “Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт” сэдэвт үндэсний анхдугаар форумын талаарх мэдээллийг сонирхоорой. Хэвлэлийн хуралд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг нарын хүмүүс оролцоно.
12.00 Сүхбаатар дүүргийн прокурор, цагдаагийнхан “Жигүүр гранд” группийн гар хөл болж, илт нэг талд үйлчилж байгаад бухимдсан иргэн хэвлэлийнхэнд хандлаа.
-ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, гоо зүйч, утга зохиол судлаач, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан ёслол, эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний номын сангийн, Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр 10 цагаас эхэлж байна.
Баянгол дүүргийн албан бус боловсролын төвд 13 цагаас Нийслэлийн албан бус боловсролын багш нарын ур чадварын уралдаан эхэлнэ. Сургууль завсардсан, янз бүрийн учир шалтгаанаар сургуульд хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийн багш нарын ур чадварын уралдааныг нийслэлийн боловсролын газраас зохион байгуулж байгаа аж.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг 15 цагт II цахилгаан станцад ажиллаж, коксжих нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтын байдалтай танилцана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ