Юрий Никулин энэ өдөр мэндэлжээ

img

Оросын жүжигчин, алиалагч Юрий Никулин 1921 оны арванхоёрдугаар сарын 18-нд Смоленск мужийн Демидов хотод жүжигчдийн гэр бүлд төржээ. Тэднийх 1925 онд Москвад нүүж ирсэн байна. 1939 онд цэрэгт татагдаж, эх орны их дайнд оролцжээ. 1946 онд ахлагч түрүүч цолтойгоор цэргээс халагдсан байна. Дайны дараа Москвагийн Цветной бульвар дахь циркийн алиалагчдын студид элсжээ. Төгссөнийхөө дараа тэгэхэд нэрд гарсан алиалагч Карандаштай хамт туслах жүжигчнээр ажиллах болсон байна. 1958 онд алиалагчийг кинонд тоглуулахаар урьжээ. Эхлээд “Гитартай бүсгүй”, “Миний найз, Колька” зэрэг кинонд туслах түрүүдэд тоглосон байна. ”Барбос нохой ба ер бусын уралдаан”, “Шурикт тохиолдсон явдал”, “Шурикийн бусад адал явдал” зэрэг кино нь индээмийн жүжигчний дүрийг  бататгаж өгсөн юм. Тэр  Гайдайн бүх инээдмийн кинонд тогложээ. “Эрдэнэ нуусан гар”, “Дээрэмчин өвөө нар” кино нь зөвлөлтийн киноны урлагийн сонгодог бүтээл болсон юм. Мөн тэрээр “Тэд эх орныхоо төлөө тулалдаж явсан юм”, “Дайнгүй хорин өдөр”, “Мухтар, нааш ир” киноны драмын дорвитой дүр бүтээжээ. ТВ-д Никулин “Цагаан тоть” нэвтрүүлэг хөтөлж, өөрийн шавхагдашгүй урын сангаас элдэв онигоо ярьдаг байсан юм. 1981 онд Юрий Никулин Цветной Бульвар дахь циркийн ерөнхий найруулагч болж, 1982 оноос  захирлаар нь ажиллажээ. Юрий Никулин 1997 оны наймдугаар сарын 21-нд Москвад нас барсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Beki:
Vneheer mundag jvjigchin baisan shvv Erdene nuusan gar kinog vzeetei zaluusaa
2012-12-18