Сураггүй болсон адуучин залуу олдсон ч биеийн байдал нь хүнд байна

img

Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн 38 настай эрэгтэй Г.Отгонбаяр нь өнгөрөгч сарын 26-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон. Түүнийг хайхаар Онцгой байдлын хэлтсийн 39 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийнхан хэдэн өдөр хайсны эцэст олжээ. Тэрбээр өвөлжөөнийхөө ойролцоох дэрсэн дотор морьноосоо унаж бэртээд хөдөлж чадахгүй дөрөв хоносон байжээ. Тиймээс адуучин залуугийн бие нь хөшчихсөн байсан аж. Түүнийг эмнэлэг хүргэсэн ч биеийнх нь байдал тун муу байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt hvsie huurhii ter edegneee mongolchuudaa.,.,uwug deedes maani harj bgaaa tvvniig ert deer yees mglchuud malchinb ard bsan bolhoor.,.,chingisiin udam muhuhgvi ee
2012-01-01
Ардын эмчилгээ л тусална даа.
2011-11-05
xuurxi duu bien saijraasai bilee
2011-11-04