
Холливудын алдартнуудын зургаг болон хувийн дүрс бичлэг, материалуудыг тэдний хувийн компьютераас нь хакердаж нийгмийн сүлжээний сайтуудад нийтэлсэн этгээдийг 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Тэрээр алдартай эмэгтэйчүүдийг ихэвчлэн хакерддаг бөгөөд эдгээрт ихэвчлэн Скарлет Йохансон, Кристина Агулиера өртдөг байсан юм.
Түүний нэрийг Кристофер Чейн гэдэг бөгөөд ял шийтгүүлэх хугацааг сонссон даруйдаа ихээр уйлж, үнэхээр буруу зүйл хийж байснаа ухаарсан мэт харагдаж байсан аж. Түүний үйлдсэн хэрэг нь нэг бус удаагийнх бөгөөд ийм урт хугацааны ялаар шийтгүүлэх болсон шалтгаан нь Скарлетийн хувийг бичлэгийг хакердсантай холбоотой юм. Скарлетийг чухам ямар шалтгаанаар байгаа болгож байсан нь тодорхойгүй бөгөөд жүжигчин бүсгүйн нөхөртэйгөө хамт байгаа нүцгэн зургуудыг ч хэд хэдэн удаа олон нийтэд цацаж байсан удаатай.
Скарлет Йохансон “Хакерчин эрийг олох юм бол би түүнийг хатуу шийтгэхийг хүсч байна. Миний хувийн амьдралыг дэлгэж намайг тун эвгүй байдал оруулсан. Би энэ бичлэгийг олон нийтэд цацагдсаны дараа нэг хэсэгтээ л хэцүү байдалд орсон. Хүмүүсээс ичиж санаа зовж байсан. Хүнийг ийм байдалд оруулсныхаа төлөө тэр шангаа хүртэж ёстой. Тэр намайг доромжилсон” хэмээн хэлжээ.
Кристофер Чейн оддын нүцгэн зургуудыг өндөр үнээр худалдаалж их мөнгө олдог байсан аж. Уг нь дээд шүүхээс түүнд 60 жилийн ял төлөвлөсөн бөгөөд шүүх хурлын явцад зургаан жил болгон хөнгөрүүлжээ. Гэвч даргалагч шүүгч түүнийг энэ зуршлаа гээж чадахгүй хэмээн үзэж 10 жил хорьж шийтгэх тогтоолыг баталсан юм. Тэрээр шүүгчдийн бүрэлдэхүүнд хандан “Би тэнд компьютер хэрэглэж чадахгүй. Удаан хугацааны турш тэнд байх учраас бүх юмыг мартах байх. Би дахин компьютер хэрэглэхгүй гэдгээ амлаж байна” гэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ