
Украин гаралтай Америкийн жүжигчин Мила Кунис өнөөдөр өндөр уулын оройд гараад байна. Энэ жил Esquire сэтгүүл түүнийг "Оны хамгийн дур булаам эмэгтэй"-гээр тодруулсан бөгөөд Холливудын дур булаам залуу, хүүхнүүдийн зүрх сэтгэлийг шархлуулагч эр Эштон Катчер түүний сүйт залуу болоод байгаа билээ. Гэвч дэндүү их амжилт дагуулсан бүсгүй дэндүү хайнга болсноор өөрийгөө арчлахаа больсон гэнэ. Ердийн амьдрал дээр жүжигчин бүсгүй тийм ч сайхан харагдахгүй аж.
Ядарч, цонхийсон зүс царай, хавдсан нүүр, ядрангуй байдал зэрэг нь тодхон харагдана. Тэрээр нүүрэндээ ямар ч оо энгэсэг тавилгүйгээр гудамжинд гарахаас ичиж зовохгүй байгаа гэнэ. Саяхны нэг өдөр хэрэгт дуртай папарацци нар Кунисыг өөрийн найз нэрт жүжигчин Эштон Катчертай зугаалж явааг нь дүрслэн авчээ. Дэми Мурын экс нөхөртэй дотно харьцаатай болоод Кунис бүсгүй гялгар, чамин ертөнцөөс холдсон билээ.

Гэрээс гарахынхаа өмнө Мила хувцсаа өмсч, үсээ боосон ч эрч хүч өгөх кофе уухаа мартаад зогсолгүй нүүр амаа будахаа умартжээ. Хэрэв тэгсэн бол түүний ядарч туйлдсан таагүй нүүр царай халхлагдах байлаа. Катчер ч түүнээс илүү гарсангүй. Гандсан хуучин хувцастай жүжигчин залуу ч таагүй харагдаж байв. "Энэ зураг Дэми Мурын царайд инээмсэглэл тодруулна" хэмээн Барууны хэвлэлүүд хошигнож байгаа юм. "Сүнс" киноны од бүсгүй өнөөг хүртэл хуучин нөхрөө хорхойтой шүдэндээ зуусан хэвээр байгаа бөгөөд салах зөвшөөрлөө өгөхгүй байгаа билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ