Тагнуулч В.Нямхандын хэрэг хэрэгсэхгүй болж мэднэ

img

Сүүлийн үед харийнхан манай улсын байгалийн баялгийг сонирхож, ил далд янз бүрийн аргаар арвин их нөөцтэй геологийн эрэл хайгуул хийсэн ашигт малтмалын газрын зургуудыг гартаа оруулах гэж мэрийх болсон талаар олонтаа яригдаж байсан. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа В.Нямхандад холбогдох хэрэг нэг мөр шийдэгдэлгүй шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа билээ. Хурандаа В.Нямхандыг мөн олон нийтийн үйлчилгээний газар зодоон цохион хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хамгийн гол нь түүнийг улсын нууц задруулж, Хятад руу олонтаа зорчиж, тэндхийн бизнесмэнүүдтэй холбоо тогтоон 100 сая төгрөгөөр газрын зураг зарсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Угтаа энэ хэрэг мөрдөн байцаалтаас прокурор, прокуророос шүүх рүү очсон хэдий ч нотлох баримт хангалтгүй, цорын ганц цагаач иргэний аман мэдүүлгээр бүхэл бүтэн Монгол Улсын төрийн тусгай байгууллагад ажиллаж асан хүнийг онц ноцтой гэмт хэрэгт буруутан хэмээн яллах нь учир дутагдалтай байгаа аж. Хэрэвзээ нэмэлт мөрдөн байцаалтын үеэр түүнийг буруутай болохыг нотлосон шинэ мэдүүлэг, баримт сэлт олдохгүй бол В.Нямхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хаахаас өөрцгүй болох юм. Харийнхны хүсэл санааг биелүүлээгүйн улмаас ийнхүү гүжир гүтгэлэгт автаж, хэрэгт холбогдон шалгагдаж буй хурандаагийн хэрэг удахгүй хаагдаж мэдэхээр байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ганц нямканууд ч бишээ одоогийн атигар ,дутуу төрсөн,одой,хүзүүгүй бас туфль өмсдөг нэг этгээд байна хэн бэ гэвэл үү мэдээж Элбэгдорж улсын нууц задалж хужаагийн Амарыг хамгаалах газарт нь маааш их том тус болж байсан саяхны жишээ гэвэл ерөнхийлөгчийн сонгуулиар Солонгосуудаас мөнгө аваад хариуд нь Дорнод аймагт газар өгчихсөн явдалыг бас юу гэхэв. Энэ нэг юмыг шалгаж Энхбаярдаад дараа нь Сагсайдах сайн цаг ирэх байлгүй дээ.
2012-12-18
garchig n buruu bainaa ! tagnuulch bish ! Urvagch Nynkagiin hereg gevel deer baih
2012-12-18
gambaa:
Ene hujaa tsagaach irged mongolchuudiig gytgej dotroos ni alaltsuulah gej bga ni hezee ch bytehgyi e
2012-12-18
zocnin:
ene hyamkanuud yagaad dandaa hujaagiin tagnuuluud boldog bnaa
2012-12-18