
Афганистанд
дэлбэрэлтэд өртөж есөн охин амь насаа алдаж цөөнгүй хүн шархадсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Тэдгээр охид ойд мод бэлтгэж яваад газарт суурилуулсан тэсрэх бөмбөгийг цавчиж дэлбэлсэн аж.
Хэргийн газарт шалгалт хийж буй цагдаа нар энэ бөмбгийг хэзээ газарт булсныг олж тогтоогоогүй байна. Саяхан суурилуулсан уу, эсвэл энэ бөмбөгийг суулгаад удсан байсан уу гэдгийг хараахан олж мэдэж чадаагүй байна.
Уг газарт байнга энэ мэтийн дэлбэрэлт болж байдаг бөгөөд, хүүхдүүд өртөх нь их байдаг аж.
Хэрэг явдал өчигдөр болсон бөгөөд энэ зуурт бас нэгэн хүн нийслэл Кабул хотод дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан мэдээ иржээ. Халдлага болсон газар НАТО-гийн цэргийн ангийн ойролцоо байсан бөгөөд мөн уг газарт хэд хэдэн олон улсын байгууллагууд төвлөрдөг юм.
Дэлбэрэлтэд хэд хэдэн гадаадын иргэд өртөж шархадсан байна. Цагдаагийнхан уг дэлбэрэлтийн хэргийг шалгасан ч хэн гэж этгээд бөмбөг тэслэснийг хараахан олж тогтоогоогүй байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ