Ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төсөлийг хэлэлцлээ. Засгийн газраас “Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих”-ийн тулд дээрх бондыг гаргахаар болсон юм.
Хуралдааны эхэнд үнэт цаас гаргах буюу 200 тэрбум төгрөгийг арьс, ширний үйлдвэрт зарцуулах талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулсан. Бондыг ойрын хугацаанд батлах нь чухал байгаа юм. Учир нь арваннэг, арванхоёр, нэгдүгээр сар нь арьс шир худалдан авах ирэлттэй сар. Тиймээс улирал дуусахаас өмнө батлуулах шаардлагатай байгааг хэллээ.
Гэтэл МАН-ын гишүүн С.Бямбацогт “Нэгэнт арьс, ширний үйлдвэрт 200 тэрбум төгрөг гаргах гэж байгаа бол үүн дээр нэмээд Сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийг бондыг нэмж гаргах нь зүйтэй” гэлээ. Харин үүнийг зарим гишүүд “Тооцоо судалгаа байхгүй 100 тэрбум төгрөгийн бонд гаргах нь ” гэсэн юм. Тиймээс Төсөв, Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч, яаралтай шийдвэрлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ