"Анод"-ын удирдлагуудыг шүүх хурал хойшиллоо

img

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй иргэдийг хохироосон гэх “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс гэрч Г.Энхцэцэгийг хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргасан. Г.Энхцэцэг нь тухайн үед “Анод” банкинд ерөнхий нягтлан бодогч хийдэг байжээ. Мөн иргэний хариуцагчаар 22 хүнийг оролцуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл хойшлууллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ