Оюуны спортын их наадмын аваргууд тодорсоор
Өмнөд хөршийн нийслэлд явагдаж байгаа Дэлхийн Оюуны спортын их наадмын шатрын блиц буюу түргэн тоглолтын тэмцээний аваргууд өчигдөр тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15 өргөөс ОХУ-ын их мастер Сергей Карякин (зураг дээр) 12,5 оноогоор түрүүлж, АНУ-ын их мастер Хикару Накамура 11 оноотой мөнгөн медаль хүртсэн байна. Хүрэл медалийн төлөө Францын их мастер Лоран Фрессинье, Армений их мастер Левон Арянон, Азербайжаны их мастер Шахрияр Мамедьяров нар оноо тэнцэж хоорондын хожлоор Азерийн их мастер хүрэл медаль хүртэв.
Н.Даваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ