Оросын хамгийн өртөг ихтэй хотууд
2012-12-18

2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар, Оросын оршин суугчдын бодит орлого  0,5%-иар өсч, 12,3 рубль болжээ. Олон нийтийн танхимд танилцуулсан илтгэлд ингэж дурдсан байна. Хабаровск хотын оршин суугчид нэг сард бусдаас их буюу 16,4 мянган зарцуулдаг ажээ. Энэ үзүүлэлтээр Екатеринбург  хоёр (13,4 мянган рубль), Красноярск хот гуравт (13 мянган рубль) бичигдсэн байна. Оросын нийслэл Москва дөрөвт  жагсаж, харин томоохон хотуудаас хамгийн боломжийн үнэ Омск  (11,4 мянган рубль), Воронеж хотод бүртгэгджээ. Хүн амын зардлын ялгаа нь янз бүрийн бүс нутагт ижил төрлийн бараа, үйлчилгээний үнэ ялгаатай байдаг гэсэн үг юм. Үнэ их байгаа тэр бүс нутгуудад эдгээр бараа, үйлчилгээ бусад бүс нутгийг бодвол хүн амын хувьд хүртээмж багатай байна. Олон нийтийн танхимын мэдээгээр, зардлын индексийн бүтэцэд автомашины зардал (3,9 мянган рубль), нийтийн аж ахуйн үйлчилгээний зардал (3,86 мянган рубль) хамгийн их хувийг эзэлж байна.  Томхон хотуудад Оросын иргэд янз бүрийн бүтээгдэхүүн худалдан авахад тус бүр  2,9 мянган рубль, эм, тарианд 1,7 мянган рубль зардаг ажээ. Оросын статистикийн хорооны мэдээгээр, арваннэгдүгээр сард Орост бараа, үйлчилгээний үнэ 0,3%, харин он гарснаас хойш 6%-иар өссөн байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин