10 төрлийн халдварт өвчний 140 тохиолдол бүртгэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гаргасан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт 10 төрлийн халдварт өвчний 140 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийн түвшинд байгаа бөгөөд шар, цусан суулга зонхилж байна.
Тус эмнэлэгт 375 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэ, шар, цусан суулга, салхин цэцгээр өвчлөгсөд дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ