
НИТХ 2006 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт сурталчилгаа, мэдээллийн байгууламж байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журамыг баталсан. Энэхүү журамд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Шинэ журмаар Нийслэл Улаанбаатар хотод гадна сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглосон гудамж, зам талбайн жагсаалтыг батлан орууллахын зэрэгцээ тухайн гудамжинд ямар загвар хэмжээтэй, хэдэн ширхэг рекламын байгууламж байрлуулж болохыг нарийвчлан тогтоож өгөх юм байна. Энэ журам мөрдөгдсөнөөр түүх соёлын дурсгалт газар, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэг зэрэг газарт сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ