
Фижи арлыг дайрч 200 км цагийн хүчтэй шуурсан Эван хар салхи Номхон далайн хойд хэсгийг зорилоо. Энэхүү хар салхийг зарим нэг хүмүүс гурав хоногийн дараа тохиох 12-р сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэн их хэмжээний гамшиг дагуулна хэмээж байсан ч аз болоход хар салхи намжиж Фижи болон Самао арлууд тайван байдалд шилжлээ.
Хар салхины улсмаас мянга мянган хүн гэр оронгүй болж, хоргодох байранд амьдарч байна. Сансрын хиймэл дагуулаас авсан зургаар дөрвөн томоохон салхи нэгдэж их хүчтэй шуурга болох төлөвтэй байсан ч цаг агаарын байдал сайнаар эргэсэн байна. Гэвч хар салхины учруулсан уршиг их байгаа юм.
Цаг агаарын урьдчилсан тоймоор хар салхины хүч багасан өмнөдийн чиглэх магадлалтай байгаа аж.
Аз болоход хар салхинд ямар нэг хүн амь насаа алдаагүй. Үүнийг урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэл сайн байсантай холбон тайлбарлаж байгаа юм. Арлын зам харилцаа болоод гэрэл цахилгаан зарим газартаа тасраад байгаа аж. Хүчтэй аадар бороо болоод үерт автагдан байшин барилгууд хүн суух аргагүй болсон байна. Одоогийн байдлаар 8000 орчим хүн 137 хоргодох байранд байрлаж байгаа хэмээн Асошейтэд Прэсс агегтлаг мэдээлж байна.
Хар салхи эхэлсэн цагаас эхлэн нислэгүүд цуцлагдсан бөгөөд одоо мянга гаруй жуулчин нисэх онгоцны буудал дээр цаг агаар сайжрахыг хүлээж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ