
27 настай бүсгүй Франческа Паскалетай уулзаж учирдаг тухай түрүүнд гарсан мэдээллийг Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони нотложээ.
Телевизийн мэдээний Sky News сувгийн мэдээлснээр, Берлускони өөрийн мэдлийн нэг телевизид арванхоёрдугаар сарын 16-нд өгсөн ярилцлагадаа ингэж ярьсан байна.
“Энэ бол үнэн. Би Неаполь хотын бүсгүйтэй сүй тавьсан” гэж улс төрч хэлжээ.
Миний бүсгүй “гаднаас нь харахад үзэсгэлэнтэй сайхан, гэвч түүний дотоод ертөнц бүр ч сайхан, тэр ёс суртахууны маш хатуу зарчимтай” гэж Берлускони дурдсан байна.

49 насны ялгаа гэдэг “жаахан их” гэдгийг 76 настай Берлускони зөвшөөрөөд, гэхдээ Паскалетай хамт байхад “ганцаардахаа больж байгаа” гэж онцлон тэмдэглэжээ.
Паскалетай долоон жилийн өмнө танилцсанаа Берлускони дурдсан байна.
Бүсгүй улс төрчийг шүтэн бишрэгчдийн Неаполийн клубийг олон жил тэргүүлж байжээ.
Сүүлд нь бүсгүй Берлусконийн сонгуулийн өмнөх штабд ажиллаж байсан байна. Хуучин ерөнхий сайдыг Паскалетай уулзаж учирдаг тухай мэдээ Италийн хэвлэлд нэлээд эрт гарсан хэдий ч, улс төрч өөрөө үүнийг анх удаа нотолжээ.
Одоо Берлускони бараг 20 жил ханилсан хоёр дахь гэргий Вероника Лариогоос салж байгаа ажээ. Салж байгаа тухай 2009 оны дундуур зарласан хэдий ч, одоо болтол хоёр тал хамтын эд хөрөнгөө хуваах талаар тохиролцож чадаагүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ