Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр чуулганы дэг, хууль батлах үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслүүд голлон хэлэлцэгдэх тухай яригдаж байсан. Харин одоо Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тэгэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг дараа нь хэлэлцэх нь байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ