
Алтны магнат гэгдэх “Монгол Газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярыг тойрсон элдэв хов жив жил бүрийн өдийд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг тэнэх.
Учир нь тэрээр оны эцэст зохион байгуулагддаг “Гоёл” наадмыг ивээн тэтгэсэн цагаас нь хойш шилдэг загвар өмсөгчөөр шалгарах хэн нэгнийг эртнээс “тойглож” эхэлдэг гэдэг. Энэ яриа ч үнэний ортой гэдгийг Ц.Мянганбаярын хүүхдийг төрүүлсэн олон сайхан бүсгүйчүүдийн түүх харуулдаг.
Тиймдээ ч “Гоёл 2013”-ын шилдэг загвар өмсөгчөөр О.Пүрэвдулам тодрох нь гэсэн “шум” гараад байсныг батлан, тус наадмын дүн гараад удаагүй.
Олны үг ортой гэж. Ийм жигтэй ярианд жил бүр холбогддог “Гоёл” наадам нэр хүндээ алдаж, утга учиргүй болж байгааг хэвлэлүүд бичиж байна.
Утгаа хэдийнэ алдсан “Гоёл” наадам загвар сурталчлах биш, охид бүсгүйчүүдийн мөнгөтэй нэгэнд өөрийгөө сурталчлах талбар болж хувирав уу.
П.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ