
Хотын А зэрэглэлийн бүс буюу ашигтай, нийтийн эзэмшлийн талбайд олгогдсон газар, эзэн нь тодорхойгүй хашаа, саравч, зөвшөөрөлгүй барилга мэтийг буулгах нь нэгэнт тодорхой болов.
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дэргэдэх “Их Монгол” рестораны өмнөх автомашины зогсоол, Төв шуудангийн урд талын замын эсрэг талын хашаа бүхий газар, “Саппоро”-гийн орчмын газар, “Хангай” зочид буудлын хавийн бүс гээд “дархлагдсан” газрыг нийслэл эзэмшилдээ авчээ.
Зөвшөөрөл олгосноос нэг метр илүү л юм барьсан бол хууль зөрчсөн гэх ажээ. Машин тавиурын газар барина гээд 10 давхар барилга барих байтугай 10 давхар барина гэчихээд тооцоо алдан нэг метрээр хэтрүүлж орхивол асуудалд орох бололтой.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ