
Чикагогийн их сургуульд кино сонирхогчдод Индиана Жонс гэдэг нэрээрээ танил болсон хүү Хэнри Уолтон Жонсын нэр дээр нэгэн захидал ирсэн байна. Тус сургуулийн ажилтнууд хэд хоногийн өмнө буцах хаяггүй захидал хүлээж авсан бөгөөд энэ ямар учиртай захиа болох, хэн түүнийг илгээснийг ойлгохгүй суугаа гэнэ.
Их сургуулийн ажилтнуудын өгүүлж байгаагаар бичгийн машинаар хаяг болон хүлээн авагчийн нэрийг нь бичсэн захидал дотор эртний Египтийн Танис хотыг судлаач хийсвэр эрдэмтэн Абнер Рэйвенвудын тэмдэглэлийн дэвтрийн хуулбар байжээ. Тэрхүү тэмдэглэлийн зарим нэг хэсгийг гараар бичсэн аж.
Чикагогийн их сургуулийн ажилчид энэ захидлын учрыг олж мэдээгүй тул интернэт хэрэглэгчдэд хандан туслалцаа хүсчээ. Олон тооны хувилбарууд гарч ирэв. Зарим нэг хүмүүс үүнийг хэн нэг оюутан юм уу ажилтны даажигнал хэмээн үзэв. Одоогоор сургуулийн ажилтнууд учир нь үл ойлгогдох захидлыг яах талаараа толгойгоо гашилгаж байгаа гэнэ. Индиана Жонсын адал явдлуудын тухай өгүүлдэг киноны эрхийг эзэмшигч LucasFilm компанийнхан энэ захидлаас татгалзсан бөгөөд түүнтэй ямар нэгэн холбоогүй гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ