
ШӨХТГ-аас төвийн телевизүүдийг шалгаж эхэлжээ. Утга нь архидан согтуурахын эсрэг тэмцэх ёстой атлаа харин ч өөгшүүлэн дэмжсэн гэж үзсэн байна. Ер нь телевизүүдийн ил, далд сурталчилгаа газар авсан нь үнэн л дээ.
Оройн 22,00 цагаас хойш бага зэрэг сурталчлахыг зөвшөөрсөн нь гай дагуулна гэж хэн санах билээ.
Орой явуулсан сурталчилгаагаа өдөр нь давтдагийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Энэ үйлдлээрээ “Боловсрол суваг”, “25” дугаар суваг” телевизүүд манлайлжээ.
Үгэнд ордоггүй телевизүүдийн үүдийг хааж ч мэдэхээр байна. Баяраар төчнөөн хүнд үйлчилнэ гэсэн заруудыг ч далд сурталчилгааны нэг хэлбэр гэж үзэх бололтой.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ